2008 оны Олимпийн наадам Бээжинд зохион байгуулагдана. Хятад улсын ёс төртэй намба төрхийг дэлхий нийтэд харуулахын тулд Хятадын жуулчдын боловсон байдлыг дээшлүүлэх арга хэмжээ Хятад даяар зохиогдож байна. Хааны ордон, урт цагаан хэрэм, Тяньтань сүм, Бээжин нь гадаадын жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг газар юм. Бээжингийн Олимп зохион байгуулагдах нь Бээжинг бүр ч татах хүчинтэй болгоно.
Хүмүүсийн сонирхолыг татдаг эдгээр үзэмжит газарт хамаагүй газар нулмах, идсэн жимсний хальсыг газар хаях эсвэл соёл дурсгалын хэрэм хананд зурж бичээс үлдээх зэрэг зүйлүүд хятадын жуулчдын дунд гардаг байна. Аялал жуулчлалын үзэмжид газрууд нь нэг улс орны цонх болно. Хятадын зарим жуулчдын соёлгүй үйл ажиллагаа нь олон улсын найрсаг найз нөхдийн өмнө Хятадын дүр төрхийг гутааж, дотоод гадаадын шүүмжлэлийг олж байна.
2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулахаас өмнө энэх байдлыг үр ашигтай өөрчлөхийн тулд Хятадын холбогдох байгууллагаас саяхан орон даяарт "Хятадын иргэдийн аялал жуулчлалын боловсон байдлыг дээшлүүлэх арга хэмжээ" зохион байгуулав. Тохируулалтын дагуу уг арга хэмжээг төвийн соёл боловсон байдлын албанаас эрхэлж, аялал жуулчлалын үндэсний газар, гадаад хэрэг, нийгмийг аюулаас хамгаалах, худалдаа, барилга, төмөр зам, иргэний агаар, зам харилцаа зэрэг салбарынхан нь хамтаар зохион байгуулж хэрэгжүүлнэ. Уг ажиллагааг энэ оны 8-р сараас эхлүүлж, 3 жил үргэлжлүүлж, 2008 оны Олимпоос өмнө үе шатны чанартай амжилт гаргана. Уг ажиллагаа нь жуулчдын ариун цэврийг хамгаалахгүй, дэг журам сахихгүй, байгаль орчныг хамгаалахгүй зэрэг үйл явдлыг залруулж, иргэдийн жуулчлалын боловсон байдлыг дээшлүүлэх болно.
Энэх арга хэмжээг Хятадын олон иргэд сайшааж байна. Бээжингийн гадаадын хөрөнгө оруулалттай нэг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хатагтай Сүнь ли хэлэхдээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажилладаг болохоор гадаадын хүмүүстэй байнга жуулчилдаг. Жуулчлалын газраар явж байхад хятад хүмүүс өндөр дуунаар хашгирч ярих, уусан ундны савыг хамаагүй газар хаяж орхих зэрэг боловсон бус байдал харагддаг. Ялангуяа хэрэм дээр, газарт хамаагүй зурж бичсэн ор мөр харагдана. Эдгээр нь гадаадын хүмүүстэй байхад үүрэнд хүрдэг байна. 2008 оны Олимпийн наадам ойртон ирж байна. бүх хүмүүс сайнхан зан дадгалтай болж, дэлхий нийтэд шинэ Бээжинг танин харуулах ёстой гэж би бодож байна гэжээ.
Жуулчдын боловсон байдал нь нэг орны олон улс дахь дүр төрхийг нөлөөлөх болно. Хятадын хүн бүхэн үйл ажиллагааны боловсон байдалдаа анхаарал тавьж, Бээжингин Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад өөрийн хүчнээ оруулна гэж Хятадын олон жуулчид илэрхийлж байна.
|