Хятадын олон улсын радио 1941 онд тухайн үеийн Хятадын хувьсгалын голомт болсон Янь Ань хотод Япон хэлээр нэвтрүүлгээ явуулж эхэлсэн юм. Түүнээс хойш Хятадын олон улсын радио жаран таван жилийн замналыг эх оронтойгоо хамт туулж, өнөөдөр 43 төрлийн хэлээр даян дэлхийд нэвтрүүлгээ цацдаг дэлхийн том радиогийн эгнээнд ортлоо хөгжсөн байна. Манай радиогийн хамтын олон 65 жилийнхээ ойг угтсан их ажлын дунд ойн баяраа тэмдэглэх баяр баясгалангийн дунд шумбан байлаа. Энэ үеэр бидэд тохиолдсон бас нэг чухал үйл явдал бол алс холын монгол орноос манай сонсогчид бидэнд баяр хүргэх гэж тусгайлан хүрэлцэн ирсэн явдал юм. өнгөрсөн хоёр жил Хятадын олон улсын радиогийн төлөөлөгчид монгол улсад айлчилж, тэнд радио сонсогчидын клуб байгуулах талаар судлан ярилцаж, хойжим нь радио сонсогчидын найрамдал клуб байгуулагдаж, сонсогч бидний харилцаа холбоо өдрөөс өдөр нягтарсан юм.
Хятдаын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлэг эхэлсний 40 жилийн ойн үеэр монгол улс дахь найрамдал клубын дарга Ванчиндорж агсан болон улаанбаатар хотын 21-р сургуулийн Оюунсүрэн багш манай радиод морилон саатаж, бидэнтэй хамтын тэр ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ сайхан үйл явдал сонсогч бидний хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд маш их түлхэц болсон нь дамжиггүй юм.бид радио уран бүтээлчид сонсогчиддоо яаж тэдний сонирхолыг татсан нэвтрүүлэг хийж өгөх вэ гэдэг талаар бодож явдаг юм. Тэгэх тусам сонсогчидтойгоо үргэлж уулзан золгож, тэдний санал зөвлөлгөөг нь байнга сонсож байхыг хүсэн мөрөөдөж байдаг юм. Тэр мөрөөдлийг маань биелүүлж энэ удаа гурван сонсогч ирж, бидэнтэй улаан нүүрээрээ уулзан золгож, сэтгэлээ хуваалцан байсан нь үнэхээр маш тааламжтай санагдаж байсан юм: бид тэднээс ярилцлага авч тусгай нэвтрүүлэг бэлтэгснийг маань та бүхэн дагаа гаригийн нийгмийн амьдрал нэвтрүүлгээр хүлээн авч сонссон байх гэдэг найдаж байна. Бид сонсогчиддоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөж, байнга холбоотой байгаарай гэж хүсмээр байна. Цаашид 70 жилийн ой, 75 жилийн ойгоо нэн өндөр амжилтаар тэмдэглэн уулзан золгохохын ерөөл бат орших болтугай.
|