Бээжинд болж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын тавдахь хэлэлцээний хоёрдугаар ээлжийн хурал өнөөдрийн үдээш хойш төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хуралдуулж, ноднингийн 9-р сард баталсан "6 талын дөрөвдөх хэлэлцээний хамтарсан мэдэгдлийг" хэрэгжүүлэх бодитой арга хэмжээг авч хэлэлцсэн байна. хурлын дараа хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг цаашид тохируулсан тодорхой мэдээлэл хийх болно.
22-ны өдөр Хятадын тал Америк, БНАСАУ, БНСУ, Япон, Оросын 5 талтай тус тус хоёр талын зөвшилцлөө хийв.
Хоёрдугаар ээлжийн хурал өнөөдөр 5 дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдөр хурал өндөрлөнө гэж зарим мэдээнд тэмдэглэжээ.
Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл өнөөдөр үдээс өмнө хэлэхдээ: хэлэлцээ нь одоо болтол ямар ч ахиц олооогүй. Цөмийн зэвсгийг орхих асуудал дээр чин үнэнч санаатай байхыг БНАСАУ-аас би шаардсан гэжээ. Хилл 23-ны үдээс өмнө Бээжингээс мордох юм байна.
БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Цун ин ву өнөөдөр үдээс өмнө хэлэхдээ: 22-ны өдрийн хэлэлцээ ач холбогдолтой үр дүнд хүрч чадах эсэх нь БНАСАУ ямар санал гаргахаас шалтгаална гэжээ. Тэрээр хэлэхдээ: одоо бас олон үндсэн санал зөрөлдөөн байгаа, талууд чин үнэн сэтгэлээр цаашид зөвшилцөх шаардлагатай байна гэжээ.
Японы төлөөлөгчдийн тэргүүн Кеничиро Сасае өнөөдөр хэлэхдээ: 22-ны өдрийн хэлэлцээ нь амжилт олохын чухал боломж гэдгийг БНАСАУ-ын тал ойлгохыг би хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: хэлэлцээг зохих амжилттай болгохоор Японы тал цаашид чармайна. Солонгосын тал 22-нд байр сууриа өөрчлөхгүй бол хэлэлцээний хэтийн төлөв маш ноцтой болно. Солонгосын тал их талаас асуудлыг магадалж үзэхийг Японы тал хүсч байна гэжээ./Баясгалан орчуулж Баатар хянав/
|