Хятадын шинэ хэлбэрийн анхны жинхэнэ их сургууль бол 1950 оны 10-р сарын 3-ны өдөр Бээжинд байгуулагдсан Хятадын Ардын Их Сургууль болно. Энэ их сургууль бол Шаньбэйн албаны сургууль, Хуабэйн нэгдсэн их сургуулийн үндэс дээр байгуулагдсан юм. БНХАУ байгуулагдсаны дараа социалист хувьсгал болон бүтээн байгуулалтад мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж өгөхийн төлөө Хятадын Засаг захиргааны зөвлөл \ Төрийн зөвлөл\ 1949 оны 12-р сарын 16-ны өдөр "Хятадын Ардын Их Сургууль байгуулах тухай шийдвэр" баталж, 1950 оны 10-р сарын 3-ны өдөр Хятадын Ардын Их Сургууль Бээжинд байгуулагдсан бөгөөд сургууль эхлэх ёслол хийж, Лю Шаочи, Жү Дэ нарын зэрэг нам төрийн удилдах хүмүүс оролцож, Лю Шаочи баярын үг хэлсэн байна.
Хятад ангаах ухааны анхны их дээд сургуулиуд: Хятадын Хятад ангаах ухааны анхны их дээд сургуулиуд гэдэг бол 1956 оны 9-р сард байгуулагдсан Хятад ангаах ухааны дөрвөн их дээд сургуулийг хэлж байгаа юм. Үүнд Бэжингийн Хятад ангаах ухааны дээд сургууль, Шанхайн Хятад ангаах ухааны дээд сургууль, Гунжөүгийн Хятад ангаах ухааны дээд сургууль, Чэндүгийн Хятад ангаах ухааны дээд сургууль багтаж байна. Энэ дөрвөн дээд сургууль эхэлэн байгуулагдах үедээ зөвхөн Хятад ардын эмчийн мэргэжил гаргаж, тус тус үндэсэн ангийн 120 орчим оюутан авч байжээ. 1991 оны үеийн байдлаар тус дөрвөн дээд сургууль нь 30 гаруй жилийн хөжглөөр Хятад ангаах ухаан, Хятад өвсөн эм, зүү төөнүүр, бариа засал зэрэг олон мэргжилтэй болж, жилд тус тус 1000 гаруй оюутан авч байсан бөгөөд мөн аспирантын хичээл, эчинэгээр сургах, шөнийн их сургууль зэрэг ажил үйлс өрнүүлж, гадаадын оюутан авах болсон байна.
Эм зүйн шинжлэх ухааны анхны иа сургууль: Хятадын Эм зүйн шинжлэх уханы анхны иа сургууль бол Жянсү мужийн Наньжин хотод байгаа Хятадын Эм зүйн шинжлэх ухааны их сургууль мөн бөгөөд 1991 оны үеийн байдлаар Хятадын цорын ганц улсын Эм зүйн шинжлэх ухааны их сургууль байжээ. Энэ их сургууль нь 1936 онд байгуулагдсан улсын эм зүйн тусгай мэргэжлийн сургуулийн үндэс дээр байгуулагдаж, 1950 онд Хуадүнгийн Эм зүйн тусгай мэогэжлийн сургууль гэж өөрчилж, 1952 онд Хуадүнгийн Эм зүйн дээд сургууль гэж өөрчилж, 1956 онд Наньжингийн Хятад эмийн дээд сургууль гэж өөрчилөн, дараа нь Хятадын Эм зүйн шинжлэх уханы иа сургууль гэж өөрчилсөн байна. Энэ сургуульд эм зүй, эмийн онол, эмийн химий, Хятад өвсөн эм, Хятад өвсөн эмийн бэлдмэл, Хятад өвсөн эмийг шалгах, био хитийн эм, эм бэлдмэлийн аж ахуйн нэгжийн удирдлага зэрэг 9 мэргэжилтэй, Хятад өвсөн эмийн судаллгааны газар зэрэг 6 судалгааны газартай байсан юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|