• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-25 14:26:42    
Хүнсний зүйлийн шим тэжээлийг алдагдуулахгүй байхыг хичээе

Хятадын Олон Улсын Радио

     Орчин цагийн хүмүүс амттай сайхан хоол идэхийг эрхэмлэж байгаа төдийгүй шим тэжээлтэй байхыг ч их анхаарч байна. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ашигтай зөв санаа юм. Гэвч хүмүүс өдөр тутмын амьдралдаа буюу хоол хийх явцдаа санаандгүй байдалд хүнсний зүйлийн шим тэжээлийг алдагдуулах тохиолдол их гарч байна. Тэгвэл хүнсний зүйлийн шим тэжээл яагаад санаандгүй алдагдаж байгаа тухай танилцуулья.

     Будааг олон дахин угаах шим тэжээлийг нь их алдагдуулдаг

     Будааг олон дахин угаах шаардлагагүй, жирийн байдалд цэвэр усаар хоёр удаа угаавал болчхоно, алгаараа их хүчтэй үрж угаах ч хэрэггүй, удаан тавьсан будааг илүү хэдэн удаа угааж болно. Будааг 2 цаг дэвтээвэл хамгийн сайн байдаг бөгөөд 2 цаг дэвтээсэн будааг агшаахад 40%-ын цаг хэмнэдэг төдийгүй будааны амин дэм В5-ыг алдагдуулах хэмжээ нь хамгийн бага байдаг. Зарим хүмүүс угаасан будаагаа шүүж аваад жигнэж болгоод идэх дуртай байдаг, харин будаа угаасан усаа асгаад хаячихдаг, үнэндээ энэ арга нь шинжлэх ухаанч бус юм, үнэндээ будааны сөмсөнд маш элбэг шим тэжээлтэй бүрэлдэхүүн байдаг болохоор түүнийг бүрэлгэхгүй бол зохино.

     Эрдэнэ шишийн гурилаас бусад хоолонд хужир хийхгүй бол зохино

     Хоол хийх, будаа агшаах, буурцаг чанах, ногоо хуурах зэрэг зүйлд хужир хийхгүй байх хэрэгтэй, учир нь хужир халахаараа амин дэм С болон амин дэм В-ын бүрэлдэхүүнийг амархан эвддэг юм. Харин эрдэнэ шишийн дотор агуулагдаж байгаа никотины хүчил нь хүний биед амархан шингэдэггүй юм, иймээс хэрэв эрдэнэ шишээр хоол хийхдээ жаахан сод холивол хийгээд гарсан бүтээгдэхүүн нь сайхан өнгөтэй, амт сайтай болох бөгөөд холицтой никотины хүчил нь хүний биед амархан шингэж, эрүүл мэндэд нь ч сайн нөлөө үзүүлдэг байна.

      Ногоог хутгаар хэрчихгүй гараар тасдах нь ашигтай

      Ногоог урьдаар угаагаад дараа нь хэрчинэ, ингэхгүй бол усархаг амин дэм болон эрдэс бодис нь амархан алдагддаг юм, төмрийн зүйл нь амин дэм С-ыг хялбархан хүчилтөрөгчжүүлдэг болохоор ногоог хэтэрхий нарийн хэрчихгүй харин гараараа тасдчихвал болно. Ногоог ширүүн галаар түргэн хуурна, амин дэм нь ууршин гарахаас сэргийлэхийн тулд цагаа удаашруулахгүй байж, тогоогоо сайтар таглана, ногоо хуурахдаа ус бага хийнэ, ногоог чанахдаа зохих хэмжээний цуу хийвэл нэн амттай болж, амин дэм С алдагдахаас сэргийлж чаддаг байна. Хэрэв махтай ногоо хуурвал бага хэмжээний цардуул хийж болно, ингэвэл шим тэжээл алдагдахыг багасгах бөгөөд амт шимт нь ч аятайхан сайхан болдог байна.

      Шөлийг ширүүн галаар удаан буцалгавал шим тэжээлийг нь алдагдуулдаг юм

     Зарим хүмүүс шөлийг хэдий удаан буцалгах тутам төдий амттай сайхан болдог гэж үздэг байна, үнэндээ энэ нь мөн ч шинжлэх ухааны үндэслэлгүй үзэл юм. Яагаад гэвэл, амин дэм С, амин дэм В, аминокислота
зэрэг бүрэлдэхүүнүүд цөмөөрөө халуунд тэсвэргүй элементүүд болохоор халууны хэмжээ нь 80 хэмээс давахад эдгээр бүрэлдэхүүнүүд цөмөөрөө арилж замхардаг байна. Иймээс шөл хийхдээ зөөлөн галаар буцалгахыг эрхэмлэх хэрэгтэй байна. \Л.Буянтогтох орчуулав\