
Монгол соёлынхоо эрдэнийн санд нэмэр хандив өргөж, уншигчдынхаа оюуны мэлмийг мялааж, "Хөх дөл" гэсэн нэрээр дуу, жүжиг, шогийн гурван түүвэр хэвлүүлсэн зохиолч бол Хөвөөт шар нутагтай, хүн арддаа хүндтэй, миний хамгаас биширч хайрлаж, найзалж явсан Сү.Доржижав, Зансмаа хоёр болно.
Хархан багаасаа хамт өсч, сурлагын ширээнд тохой зэрэгцэж, урлагийн үйлст мөр зэрэгцэж, халуун тогоонд хошуу холбон, ханатай гэртээ толгой холбосон хоёр найз минь дөчин жил урлагийн үйлст зүтгэсний хувьд өнөө түүвэрээ хэвлүүлж, уншигчдаа дэвшүүлж байгаа учиртай.
Сү.Доржижавын монголжуун мөртөө өвөрмөц онцогтой зохиол бүтээл нь аль эртээс уншигчдын сонирхолыг татаж байсан юм. Тиймдээ Сү.Доржижавын тухай сонин сэтгүүл радио телевизид "юмтэй хүн" гэх мэтчилэн олонтаа сурвалжлага тавьж байсан нь мэдээж.
"юмтэй хүн" чинь яриангүй арвин юмтэй байж таарна. Түүнд үнэхээр олон "юм" байжээ л даа. Урлагийн үйлсийн дөчин хавар намрыг ядарж зүдэрж, яарч сандарч, гомдож баярлаж ирэхдээ тэр маань "Зөвхөн монголдоо" л гэдэг ганц зоригийг бариж, зүтгэж ирснээрээ зөвхөн монгол нутагт л байдаг амьдралын гоо сайхан хийгээд монгол хүнд л байдаг зан араншны гоо сайханыг боди биеэр нь амьлуулан зохиосон дуу, шүлэг, шог жүжиг, яриат жүжиг, дуулалт жүжиг, радио жүжиг, телевиз жүжиг зэрэг олон төрөл зүйлийн урлагийн бүтээлээ орон аймгийн сэтгүүл сонинд нийтлүүлж байснаар барахгүй Өвөр монголын зохион бүтээх төв, радио телевизийн байнга урин залдаг зохиолч мөртөө шогчин, жүжигчин болсон байна.
Тэр "юмтэй"-дээ Өвөр монголын урлагийн дээд шагнал болох "Сарана" шагналыг дөрөв удаа гардаж бий. 2004 оны эхээр "Шилийн голын өдрийн сонин"-ы тэргүүн хуудасан Сү.Доржижав гуйг "дөчин жилийн шаргуу хөдөлмөр, дөрөв удаагийн "Сарана" шагнал" гэсэн тусгай сэдвээр сурвалжлага тавьсан нь чив хэмээн түүний урлагийн үйлсийг оновчитой дүгнэсэн сурвалжлага болсон юм.
Сү.Доржижав "юмтэй хүн"-дээ л өөрчөлөлт нээлтийн анхны жилүүдэд тамбаарах шахсан үндэсэн шатны улаанмөчир уран сайханы бүлгэмд зоригтой өөрчөлөлт цэгцлэлт хийж, маш олон малчны хүүхдийг хүмүүжүүлж, бүхүйл ур чадвар, оюун ухаанаа үйлстээ зориулж ирснээр Хөвөөт шар хошууны улаанмөчир урлагийн бүлгэм хэдхэн жилийн дотор цоо шинэ эргэлт гарч, жил жил орон аймгийн тэргүүний нэгчээр шагнуулах болсоноор барахгүй бүх Хятадын "10 шилдэг улаанмөчир"-ийн нэгээр түүхэнд нэрээ тамгалсан юм. 2003 онд Сү.Доржижав гуйн "Таван мөсийн сургал" хэмээх дуулалт жүжиг нь дунд сургуулийн хичээлийн номд сонгогдон оржээ.
"юмтэй хүн"-ий хувьд Сү.Доржижав маань дууг их онцологтой бичидэг. Тэр дууны үгийг толгой холбохыг л бодож шүлэглэдэггүй, харин дотроо нэг гүн утга санааг илтгэсэн, хүмүүсийг сэнхэрүүлэх, цааш нь сэтгэн бодох талаар хүч тавьдаг нь илэрхий. Түүний бичисэн "Чингис хаан" гэсэн 30 бүлэгт радио жүжгийн гол дуунд,
"Бурхан Халдан уул минь Богдын сүрээр сэхүйнэ Онон тунгалаг мөрөн минь Орчих түүхээр давалгаална..."
гэж уул усны хэтийн сайхан сүрлэг байдлаар Богд Чингисийн дүр төрхийг илтгэж, аугаа түүх нь уул устайгаа мөнх оршихыг бэлэгдэн дүрсэлжээ. Манай орны алдарт хөгжмийн зохиолч Алтан-Уул, Да.Самбуу, С.Элдэнгээ зэрэг олон нэрт хүмүүс Сү.Доржижавтай хамтран шилдэг сайхан дуунуудыг зохион бүтээсэн юм.
"юмтэй хүн" гэж гэдийж явдаг Сү.Доржижавын оюунд нь ухаан сэлбэж, үйлст нь хүч нэмдэг гар тэнцэсэн насных нь хань бол Зансмаа болох юм. Зансмаа 1966 онд Өвөр монголын урлагийн сургуулийн дуулалт жүжгийн ангиас шилдэг дүнгээр төгөсч, Өвөр монголын үндэстэний дуулалт жүжгийн бүлгэмд ажилласан юм. Тэрээр жүжгийг амьдлаг сайхан тоглодог мэрэгжлийн жүжигчин байсан юм.
Тэрээр урьд хожид хошууны улаанмөчир урлагийн бүлгэм, монгол дунд сургууль, соёлын ордон зэрэг байгууллагад ажиллаж, ямарч ажил явдалд эзэн хүний хариуцлагатай овроор үнэнч шудрага ханддаг тул ямагт бусдын хайр хүндэтгэлийг олж, "тэргүүний ажилтан", "жишээч ангийн эрхлэгч", "гурав наймын улаан тугч" мэтийн шагнал өргөмжлөлийг олонтаа хүртэж явсан түүхтэй. 80-аад онд тэр дуулалт жүжиг "Баямаа"-гийн гол дүрд тоглож, үзэгч түмний халуун хүрээлэлийг олсон байна. Багш байсан Зансмаа хүүхдэд тун хайртай болохоор хүүхдийн дуу олон бичжээ. Зансмаа нөхөр Сү.Доржижавтайгаа хоёр бүлэгт зан заншлын телевиз программ "Цахар хурим"-ыг найруулан, зураг авч үйлдэжээ.
|