• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-26 16:07:07    
Мэдээ мэдээлэлийн ач тусыг хамтаар эдлэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хот хөдөөгийн зөрөө нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн аман яриа болж байна. Хот хөдөөгийн хөгжлийн зөрөө нь эдийн засгийн хөгжлийн түвшин болон эд матерын хэрэглээний түвшинд илэрч байгаа төдийгүй соёлын хэрэглээний талаар ч илэрч байгаа юм. Хэдэн жилийн өмнө Хятадын засгийн газар орчин үеийн шинжлэх ухаан техникээр хот хөдөөгийн соёлын хэрэглээний зөрөөг багасгах ажил хийж үзсэн юм. Одоо байдал цохом ямар болж байгаа тухай өнөөдрийн нэвтрүүлгийн нарийн агуулгыг сонсох болбуу.

     Сан ча суурин бол Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Зүн-и сияний алс бойдуу суурин юм. Хоёр жилийн өмнө Хятадын Соёлын яам, Сангийн яам зэрэг яам хороод хамтран уг сууринд " бүх Хятадын соёлын мэдээ мэдээлэжлийг хамтдаа эдлэх төслийн үндсэнн үйлчилгээний цэг" байгуулж, уг цэгт нэг компьютер, кино аппарат болон дижиталт бөөн материал бэлдэж өгсөн юм. Энэ үйлчилгээний цэг эь тухайн орон нутгийн оршин суугчдын хамгаас цуглах дуртай газар болжээ. Үйлчилгээний цэгийн хариуцалгатан ноён Лө Ган сэтгүүлчид танилцуулж хэлэхдээ:

     Миний энэ цэг бол төв цэг байгаа юм. Бүх суурины 30 мянган хүнийг хамарч байна. Аль тосгоны, аль тосгоны иргэд шаардлагатай бол би тэдэнд үйлчилгээ хангана, сууринаас унаа томилж, бид хөдөө бууна. Бид өөрийн компьютерээ ашиглан хэн болгоны хүсэлт шаардлагыг хангаж байдаг юм гэжээ.

     Лө Гангийн үйлчилгээний цэг шиг цэг бүх Хятадад 6000 байна. Энэ бол Хятадын засгийн газрын " бүх Хятадын соёлын эх баялагыг хамтаар эдлэх төсл"-ийн нэг хэсэг болох юм.

     2002 оны 4-р сард Хятадын засгийн газар бүх Хятадын соёлын мэдээ мэдээлэлийг хамтаар эдлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн ерөнхий зорилт бол орчин үеийн мэдээ мэдээлэийн техникээр дамжин, соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг дижиталан нэгтгээд, сүлжээ, дагууль зэрэг арга барилаар дамжин эдгээр мэдээ мэдээлэлийг нийгэм нийтэд, ялангуяа хөгжлөөр тааруухан нутгийн хүн ардад хүргэх болно.

     Нэг бүртгэлийн то сэлтээс үзэхэд, Хятадын 460 мянган хүн тутамд нэг номын сантай, жил болгон театрт хүрч тоглолт сонирхож байгаа хүний то давхацсан тоогоор бүх Хятадын нийт хүн амын 3%-ийг л эзлэж, музейд хүрч үзэн танилцаж байгаа хүний давхацсан тоо нь бүх Хятадын хүн амын 6%-ийг эзлэх юм байна. Соёлын мэдээ мэдээлэлийг хамтаар эдлэх төслийн удирдах хэсгийн орлогч дарга, Хятадын Соёлын яамны орлогч сайд Жөү Хэпин хэлэхдээ, бүх Хятадын соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамтаар эдлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш, энэ байдал өөрчлөгдөх болно гэжээ. Тэр цааш нь хэлэхдээ:

     Манай соёлын байгуулалт харьцангуй хоцрогдож, нутаг нутгийн хөгжил тэнцүүргүй одоох байдал нь соёлын мэдээ мэдээлэлийн нэвтрэн дэлгэрхийг хүнд ноцтой харшилж байна. Өргөн ард олон, ялангуяа алс хязгарын ядуу районы хүн ардын ном унших, кино сонирхох талын бэрхшээлт байдал төдий сайн зохицуулагдаж чадаагүй. Соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамтаар эдлэх төслийг хэрэгжүүлэх нь манай орны анхан шатны соёлын байгуулалтыг эрчимжүүлж, шинэ үеийн соёлын шинийг санаачлан бүтээж цэцэглүүлэн хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

     " Бүх Хятадын соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамтаар эдлэх төсөл" нь орчин үеийн мэдээ мэдээлэлийн техникээр, Хятадын олон газрын \ номын сан, музей, уран зургийн ордон, урлагийн чуулга, судалгааны байгууллага зэргийн одоо байгаа соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг дижиталчилж, эмхэтгэн нийлүүлээд, дахин түүнээ интернет, дагууль, СD зэрэг хэвлэл мэдээлэлээр дамжуулан бүх Хятад даяарт нэвтрүүлэх юм. Одоо бүх Хятадын соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамт эдлэх төсөл нь төрийн 1 төв, мужийн шатны 32 төв жич анхан шатны хэдэн мянган төвтөй болоод байна.

     Эх сурвалжын мэдээнээс үзвэл, сүүлийн жилүүдэд Хятадын номын сан, музей, соёлын ордон жич урлагын байгууллагын дижиталт байгуулалт ил тод ахицтай болж, дижиталчилсан соёлын эх баялагуул хурамдуулсан байна. Нөгөө талаар өнөө Хятадын гол болох холбооны сүлжээ маш том цар хэмжээтэй болж, дагуулиар дамжуулах жич дагуулаар хүлээн авах техник ч иргэний хэрэглээний салбарт маш түгээмэлзсэн байна. энэ нь " хамтаар эдлэх төслийн" хэрэгжигдэхэд маш сайн нөхцөл хангасан байна. Уг төслийн төрийн төвийн эрхлэгч Жан Янбө хэлэхдээ, " хамтаар эдлэх төсөл" нь бүс нутгийн хязгаарлалгүй, цагаар хязгаарлагдахгүй цо шинэ соёлын дамжуулах зам суваг нээж,хотын эгэл жирийн оршин суугчдын соёлын амьдралыг баяжуулах, Хятадын өргөн уудам хөдөө нутгийн мэдээ мэдээлэл тааруухан байдлыг түргэн эргүүлж, мөн эдийн засаг, соёлын хоцрогдонгуй байдлыг өөрчлөхөд ил тод үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

     Жан Яабө хэлэхдээ: " Бид нэг зорилт тогтоосон, 2010 он гэхэд бүх Хятадын сияний шатны болон гацааны шатанд бид соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамтаар эдлэх төслийн байгуулалтыг түгээмэлзүүлнэ. Засаг захиргааны тосгоны энэ шатанд бид 50% хүртэл хэрэгжүүлэхээр чармайна. Бүх Хятадын 600-700 мянган засаг захиргааны тосгоны тал хувьд нь бид уг төслийг хэрэгжүүлэх болно гэжээ. /Пэрлаймаа орчуулав/