1976 он 6-р сарын 25-нд бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий хорооны Тайвань мужийн биеийн тамир спортын холбоо авах газар Бээжинд байгуулагджээ.
1977 он 1-р сард Мао Зэдүн, Чжөү Эньлай, Жү Дэ, Чжэнь И, Хэ Лүн нарын зэрэг ахмад нэг үеийн пролетарийн хувьсгалчдын биеийн тамир спортын үйл хэргийг халамжилсныг санан мөрөөдөж, ардын биеийн тамир спортын хэвлэлийн хорооноос "гүүнээ мөрөөдөл , асар их зоригжуулал" "хүндэт хайрт Чжөү Эньлайг бид хэзээд санан мөрөөднө" "хүндэт хайрт Жү Дэ хороон дарга, Чэь И, Хэ Лүн нөхрийг санан мөрөөдөж байна" номуудыг хэвлэн гаргасан байна.
11-р сарын 30-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо Бээжинд яриа уулзалт хийж, "бүх Хятадын биеийн тамир спортын шинжлэх ухаан техникийн төлөвлөгөөний төсөл"-д засвар оруулсан байна.
1978 он 4-р сарын 14-нд Хятадын Боловсролын Яам, биеийн тамир спортын үндэсний хороо, Эрүүлийг Хамгаалах Яам хамтран "сургуулийн биеийн тамир, эрүүлийг хамгаалах ажлыг чангатгах тухай мэдэгдэл" гаргажээ.
6-р сарын 26-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо Хэн янд хотын биеийн тамир спортын ажлын шинжилгээний хурал хийжээ.
8-р сарын 26-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо, Боловсролын Яам, Эрүүлийг Хамгаалах Яам хамтран "Хятадын багачууд хүүхдийн бие махбод, чадвахид судлагаа хийх тухай мэдэгдэл " гаргажээ.
9-р сарын 5-нд "хотын биеийн тамир спортын ажлыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл" гаргажээ.
10-р сарын 12-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос ширээний теннисийн шигшээ багийг "үзэл санаа сайн мэргэшсэн, өндөрт зоригтой авирагч спортын баг" гэж нэрэлснийг төрийн зөвлөл батлан зөвшөөрчээ.
12-р сарын 9-нд Азийн биеийн тамир спортын 8-р наадам Тайландын Бангкокд зохиогдсон байна. Хятадын тамирчид 56 алт, 60 мөнгө, 51 хүрэл медаль авчээ.
|