Хятадын Боловсролын яамны сайдын орлогч Жан Шиньшэн тун саяхан Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газар 2007 онд гадаадын 11 мянган оюутдад сургалтын тэтгэлэг олгоно гэж мэдэгдэв. Энэ бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Хятадын засгийн газрын сургалтын тэтгэлэг хамгийн их олгох нэг жил болох юм байна.
Хятадын Боловсролын яам болон Бээжин хотын ардын засгийн газрын долдох удаагаа хамтран хийлгэсэн "2007 оны нийслэлийн гадаадын оюутнуудын шинэ жилийн уран сайханы үдшлэг дээр сайдын орлогч Жан Шиньшэн хэлэхдээ, Хятадын засгийн газар гадаадын оюутдныг хүлээж авах ажлыг маш чухалд үзэж байна. Ирах жил Хятадын засгийн газар гадаадын оюутнуудын сургалтын тэтгэмжийн тоог нэмэгдүүлэх гэж байгаа нь 2005 оны 11-р сард болсон ЮНЕСКО-гийн нийт ард түмний боловсролын тухай өндөр зиндааны 5-р хурал болон 2006 оны 11-р сард болсон Хятад, Африкийн чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үзэл санааг хэрэгжүүлж байгаа болно. Бээжин, Шанхай, Тяньжинь, Чүнчин, Юньнань, Хүбэй, Ляонин зэрэг муж хотын засгийн газар болон хэсэг их дээд сургууль ч сургалтын тэтгэлэг гаргаж, гадаадын оюутнуудыг хүлээж авах болно гэжээ.
Гадаадын оюутнуудын тоо хэмжээ байнга нэмэгдэхийн хирээр Хятадын засгийн газар болон их дээд сургуулиуд үнэнхүү арга хэмжээ авч, хичээл сургалтын чанарыг баталж, боловсорлын чанар сайтай үйлчилгээ хангах болно гэж сайдын орлогч Жан Шиньшэн хэлсэн байна.
Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын эдийн засаг, нийгэм бүх талаар хөгжиж, Хятадын гадаадын оюутнуудыг хүлээж авах ажил түргэн хөгжив. Нэн ялангуяа 21-р зуунд орсноос хойш гадаадын оюутнуудыг хүлээж авах ажил хөгжлийн шинэ үе шатандаа орсон байна. 2005 онд Хятад улс 179 орны 140 мянга гаруй оюутан сурагчдыг хүлээж авсан байна гэж тэрээр тэмдэглэв.
Хятадын ард түмэнд дэлхий дахиныг нэн илүү ойлгуудж, дэлхий ард түмэнд Хятад орныг нэн илүү ойлгуулахын төлөө, Хятад улс боловсорлын салбарын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг эрэс хэлбэрэлтгүй эрчимжүүлэн гүнзгийрүүлж, боловсорлыг олон улсын болгох үйл явцад нааштай оролцож, дэлхий улс түмэнтэй хамтаар олон улсын боловсорлын эвсэг зохицонгуй, шударга орчин ахуй бий болгох болно гэж Хятадын Боловсорлын сайдын орлогч Жан Шиньшэн онцолсон байна.
Хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг өөрчлөн сайжруулна
Хятад хэл сурдаг гадаадын хүмүүс, Хятадын харьят, үндэстний цөөнхийн Хятад хэлний түвшинг тогтоох шалгалтын, өөрөөр хэлбэл HSK-гийн өөрчлөн сайжруулсан шинэ сэдвийг 2007 онд албан ёсоор гаргах гэж байна.
Бээжингийн хэлний их сургуулийн Хятад хэлний түвшинг тогтоох шалгалтын төвийн дарга Сүнь Дэжинь тун саяхан хэлэхдээ, шинэ HSK нь эн тэргүүнд хэлний ерөнхий түвшин болон харилцах чадлыг шалгахаар гол болгосон байна. Дараа нь уулын шалгалтын зэрэглэлийг дэндүү нарийн хувааж байсан байдлыг өөрчилж, уулийн 11 зэрэглэл байсаныг анх зэрэг, дунд зэрэг, өндөр зэрэг гурван зэргэлэл болгосон бөгөөд зэрэглэл бүрийн дотор нь тэнцсэн болон шилдэг хоёр дэс тогтоов. Үүнээс гадна хэрэглэх болон харилцах зарчмын дагуу шалгалтад ярианы болон зохион бичих хоёр агуулга нэмсэн байна гэжээ. 2007 оны 4-р сараас уулын HSK-г шалгахын зэрэгцээ анх зэрэг, дунд зэрэг, өндөр зэргийн зэрэглэлтэй шинэ HSK-гээр шалгаж, шалгалт өгөгчид үнэ төлбөргүйгээр оролцох болно. 2007 оны 4-р сараас хойш энэ хоёр шалгалтыг зэрэгт нь хэрэгжүүлж, шалгалт өгөгчид түүний дотороос нэгийг нь сонгох юм уу, хоёрт нь цөм оролцож болно.
2008 оноос энэ хоёрыг нэгтгэж, шинэ HSK-гийг хэрэгжүүлэх юм байна.
HSK-г Бээжингийн хэлний их сургууль 1984 оноос гаргаж, энэ 22 жилийн дотор нийт нэг сая 300 мянган хүнээс шалгалт авсан юм байна. Хятадын цорын ганц HSK болсоны хувьд энэ шалгалтыг холбогдох эрдэмтэн, мэргэжилтнүүд цөмөөрөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд их олон сургууль, албан байгууллагын оюутан сурагч элсүүлэх болон хүн авч ажиллуулах баримжаа болж байгаа юм байна.
|