• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-26 18:17:25    
Хятад, Япон хоёр орны харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмэрлэхээр чармайна

Синьхуа Агентлаг

    Хятад Японы харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжилд шинэ эрч хүч нэмэрлэхийн тулд Японы талтай хамтран чармайхад Хятадын тал бэлэн байна гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ү Бангүө 26-ы өдөр Бээжинд хэллээ.

    Ү Бангүө айлчилж ирсэн Японы Доод танхимын дарга Коно Ёохед хэлэхдээ, Хятад Япон нь чухал хөрш орон юм, Хятад Японы сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орон хийгээд хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхээр барахгүй бүхий л Ази тив хийгээд дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд чухал ач холбогдолтой юм гэжээ.

    Ү Бангүө хэлэхдээ, Хятад Японы харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжилд шинэ эрч хүч нэмэрлэхийн төлөө Японы талтай хамтран чармайж, боломж ашиглан, хоёр орны удирдагч нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Засгийн газар, парламент, иргэд хоорондын солилцоо хамтын ажиллагааг бүх талаар ахиулах ба гүнзгийрүүлэн, түүхийн болон Тайваний зэрэг чухал эмзэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийгг бэхжүүлэн эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\