|
Эрээн хотын гаалийн газрын давхар байшин |
Синь Хуа хорооны сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл, 2006 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы умард хилийн Эрээн хотын боомтоор зорчигсдын тоо нэлээд ихээр нэмэгдэж, 12-р сарын 15-ны өдрийг хүртлэх байдлаар, Эрээн хотын боомтоор зорчигсод давхардсан тоогоор сая 310 мянгад хүрч, сая 300 мянгаас давсан шинэ түвшнийг хагас сар урьдчилан тогтоожээ. Энэ нь 2005 оны мөн үеийнхээс 15.3%-иар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.
Холбогдох салбарынхны сүүлийн үе хийсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 2006 онд Эрээн хотын боомтоор зорчигсдын тоо ихээр нэмэгдсэн нь голцуу Хятад Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны хэлхээ холбоо жилээс жилд нягтран эрчимжсэн, 2006 он нь Эрээн хотын боомт болон Монгол улсын Замын-үүд боомт тус тус байгуулагдаж ашиглалтад орсны 50 жилийн ойд тохиож, Хятад Монгол хоёр орны зорчигчид нэмэгдсэнтэй холбоотой юм. Үүний зэрэгцээ, хавар намрын хоёр улиралд улам их хөл хөгжөөнтэй болдог хоёр орны хилийн районы аялал жуулчлал болон үндсэн дамнасан аялал жуулчлал нь ч Эрээн хотын боомтоор зорчигсдын тоо нэмэгдэхэд түлхэц болж, Хятад Монгол хоёр орны зорчигчид нэмэгдэхийн хажуугаар Европ зүйгийн зорчигчид ч 2008 оны Бээжингийн олимпийн наадмын хүрээнд явагдаж бий аялал жуулчлал, үзэсгэлэнгийн арга хэмжээ, Хятад улсад зохиогдож байгаа "Оросын жил" ажиллагаа, Хятад-Африкийн хамтын ажиллагааны асуудлаархи чуулга уулзалтын Бээжингийн дээд уулзалт зэргийг сонирхож байсан нь мөн Эрээн хотын боомтоор зорчигсод нэмэгдэхэд бас нэгэн чухал түлхэх хүчин болсон юм.
|
Эрээн хотын гудамжны шөнийн үзэмж |
Холбогдох салбарынхнаас сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, боомт гарцын шалган нэвтрүүлэх хууль хэрэгжүүлэгч байгууллага болсны хувьд, Эрээн хотын хилээр шалган нэвтрүүлэх газар нь боомт гарцаар нэвтрүүлэх үйлчилгээ, удирдлагын ажлаа нааштай сайн хийхэр мэрийж, хилээр зорчигсод ихээр нэмэгдсэнтэй холбогдуулан үр ашигтай зохих арга хэмжээнүүдийг авч, үйлчилгээ, удирдлагын системдээ өөрчлөт хийж, хяналт шалгалтын цахим тоног төхөөрөмж болон шалган нэвтрүүлэх шинэ техникийн системийг ашиглан, сүлжээний нэгдсэн командлалын төв байгуулаад, урьдчилсан байдлаар цахим шалгалт, цахим тохируулалт, цахим командлал зэргийг хийх болсноор, гаалийн шалгагчдын ажлын чадавх болон түвшин нь ихээр дээшилж, бараа тээврийн галт тэргээр жишээлж хэлэхэд уул нь өдөрт зөвхөн 25-ыг л шалгадаг байсан бол одоо өдөрт 35-ыг шалгах болж, боомт гарцын хилийн худалдааны хөгжлийг маш ихээр ахиулсан байна. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\
|