• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-27 14:58:12    
Монгол үндэстний хөгжмийн зохиолч Улаантугийн уран бүтээлийн концерт Бээнигийн Ардын их хурлын ордонд болов

Хятадын Олон Улсын Радио

     Монгол үндэстний хөгжмийн зохиолч Улаантугийн уран бүтээлийн концерт 2006 оны 12 сарын 19-ний орой Бээжингийн Ардын их хурлын ордонд болов. Нэрт дуучин Дэдмаа, Тэнгэр, Чулуу, Бүрэнбаяр Цэцэнгэрэл нар түүний бүтээлээс дуулан сонирхуулсан байна.

     Бээжингийн Ардын Их Хурлын Ордон бол олон нийтийн мэдээжээр Хятадын нам төрийн удирдагчдын гадаадын зочидыг хүлээн авч уулзадаг төрийн ордон, Хятадын хэмжээний өргөн их хурал чуулган чуулдаг газар юм. Монгол үндэстний хөгжмийн зохиолчийн хувьд Улаантуг уран бүтээлийн концертээ ийм чухал газар эрхэлж явуулснаараа онцлог , бахархал болж байгаа юм.

     Улаантуг Өвөр Монголын Хөлөн буйр аймагт төрж өссөн, тал нутаг нь түүнд хөгжмийн бүтээл зохиох авьяас билэг хайрлаж, наймхан настайдаа анхны дуугаа бичиж нийтлүүлсэн байна.

     Улаантуг Харбины багшийн их сургуулийн хөгжмийн факультетаас төгсөж, хожим нь Төвийн хөгжмийн дээд сургуульд гүүнзгийрүүлэн сурсан байна.

     Ая дуунд төрөлхийн авьяастай Улаантуг олон жилийн турш, хөгжмийн 500 гаруй бүтээл, кино, телевизийн хөтөлбөр болон симфони хөгжмийн 20 гаруй бүтээл туурвин бүтээж, олон бүтээл нь сонсогчдын ташаалыг хүлээж Өвөр монгол төдийгүй Хятад даяарт өргөнөөр дэлгэрсэн байна. Тэрээр 1984 онд анхны симфони хөгжим " Морьт баатар"-ыг зохион бүтээсэн юм. Үүний дараагаар Улаантугийн уран бүтээл булгийн ус шиг ундарч симфони хөгжим " Хөлөн буйр ", коиноны хөгжим "улиралын салхи ба морь", "Манжуур", телевизийн олон ангит киноны хөгжим " Миний Ордос", "Энэ нас ирэх төрөл", дууны хөгжим "Аав ээжийн нутаг" , "Хөлөн буйрын тал нутаг", "Тэнгэрийн хязгаар" " Ер бусын өдөр хоног", "Хөхөмдөг уул" зэрэг олон сайхан бүтээл туурвин бүтээсэн байна.

     Яруу найрагч Кэ Мин бол олон жилийн турш Улаантугтай хамтран ажиллаж, олон сайхан дуу зохион бүтээсэн хүн юм. Өрөө хөгжмийн зохиолч олон сайхан найзтай бөгөөд олон жил хамтран ажиллаж ирснээс өөр хоорондоо үг хэлээ сайнхан ойлгодог болсон юм. Гэхдээ би Улаантугийн хөгжимээс түүний сэтгэлийг ойлгож, хөгжимээс зургийг нь үсгийг нь хардаг . Улаантугийн цээжнээс монгол үндэстний ая дуу ундарч байдаг гэж Кэ Мин хэлж байна. /Урангоо редакторлон бэлтгэв/