Ариун цэврийн өрөөний орон зай нь төдийлөн их биш боловч ариун цэврийн өрөөнд угааж арчих эдлэл хэрэгсэл болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг дүүрэн өрсөн байдаг, хэрэв эдгээр юм хумаа хамаагүй тавих юм бол ариун цэврийн өрөө чинь ариун цэвэр биш болно, иймээс ариун цэврийн өрөөний орон зайг эвтэй сайхан ашиглахыг эрхэмлэх хэрэгтэй байна.
Ариун цэврийн өрөөний хана туургыг ашиглах:
Ариун цэврийн өрөөнийхөө хана туурганд жижиг нүд гаргаад гоо сайхны эдлэл хэрэгслээ тавьж болох юм, бас зэвэрдэггүй гангаар алчуур өлгөх, цаас, саван, шүдний оо зэргээ тавих тавиур хийж болох юм. Гэвч засвар хийх үедээ угсруулах орон байр болон өндөр нам нь тохиромжтой байх эсхийг анхаарах хэрэгтэй юм.
Ариун цэврийн өрөөний нүүрийн түмпэний доорх орон зайг ашиглах:
Ариун цэврийн өрөөний нүүрийн түмпэний доорх орон зайг ашиглаад шургуулга хийж болох юм, ингээд усанд орохдоо дотуур хувцас, алчуур зэргээ тавьж болох юм.
Цэвэр бохир усны хоолойнуудын хоорондын орон зайг ашиглах:
Цэвэр бохир усны хоолойнуудын хоорондын орон зайг янзлаад эвтэйхэн ашиглаж болох бөгөөд хаалганы арын зайг ч ашиглаж болох юм, мөн хаалганы ард нь хэдэн дэгээ хадаад хувцас, малгай зэрэг зүйлийг өлгөж болох юм.
Ариун цэврийн өрөөний орон зайг эвтэй сайхан ашиглах төдийгүй бас гар урлагийн бүтээл, хиймэл цэцэг, хачин жигтэй жижиг чулуу зэргээр гоён чимж болох юм, ингэж сонин жигтэй жижиг зүйлүүдээр чимэгдсэн ариун цэврийн өрөө чинь танд лавтай гоо сайхны сэтгэгдэл төрүүлэх болно.
Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдийн санал болгож буйгаар, Ариун цэврийн өрөөг янзлахдаа өрөөг тохижуулах болон өрж тавих юмны төрөл зүйлийн талаар ялгаатай байхыг эрхэмлэх хэрэгтэй юм байна. Өрөөг янзлахдаа цэвэр цэмцгэр загвартай, элдэв зүйлийн юм тавихгүй байхыг эрхэмлэж, эдэлж хэрэглэх зүйлийн талаар айл гэрийн онцлогтой ариун цэврийн эдлэл хэрэгсэл, гоо сайхны зүйлүүд олон янз байхыг эрхэмлэх хэрэгтэй юм байна. \Л.Буянтогтох орчуулав\
|