• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-27 18:24:47    
"Найрамдлын гүүр" дугаарын 2007 оны шинэ жилийн тусгай нэвтрүүлэг

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу? Эрхэм радио сонсогч болон сүлжээ ашиглагч анд нөхөд өө. Танд ирж буй 2007 оны шинэ оны дотоны мэндчилгээ хүргэж, та болон таны гэр бүлийнхэнд эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнигй хүсэн ерөөж байгааг маань хүлээн авна уу? Намайг Номиннарс гэдэг. 2007 оны босгон дээр ирээд байгаа энэ сайхан цаг мөчид бид та нартаа шинэ жилийн тусгай нэвтрүүлэг бэлтгэлээ.

     Хятад Монгол хоёр ард түмэн хоорондын хэлхээ холбооны гүүрийн дотроос ХОУР нэг нь мөн. Хоёр ард түмний найрамдлын бэлэг тэмдэг нь болсон радио болон сонсогчдын хэлхээ холбоо өнгөрсөн 2006 онд улам бүр өргөжсөөр ирлээ. 2006 онд радио болон сонсогчдын хооронд маш олон тэмдэглэлт үйл явдлууд болсон байна, хамгийн түрүүнд Монгол улсын Дорнод аймгийн сүлжээ хэрэглэгч Төгөсжаргал манай радиод ирж редакцийн хамт олонтой уулзан танилцсан явдал болно.

     Үүний дараагаар нь Архангай аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн багш, Лувсанцэрэнгийн Эрдэнэболор редакцид ирж Архангай аймгийн радио сонсогчдын бичсэн захидал, мэдлэгийн уралдааны хариулт, бэлэг дурсгалын зүйлүүдийг авчирч өгсөн байна. Үнэнийг хэлэхэд сонсогч Эрдэнэболор маань Монгол улсын Архангай аймгийн сонсогчдын найрамдалт сэтгэлийг манай хамт олонд биерээ авчир өглөө гэж хэлэхэд илүүдэхгүй.

     Энэ зун манай радиод Дархан хотоос Цай хүн сургуулийн захирал Бямбабаатар биерээ хүрэлцэн ирж уулзан танилцаж ярилцсан байна.

     2006 оны 12-р сарын 3-ны өдөр ХОУР нэвтрүүлэг явуулж эхэлсний 65 жилийн ой тохиосон байна. Энэ тэмдэглэлт өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар хотын радио сонсогч Найрамдал клубын гүйцэтгэгч захирал С.Цэмэгмид, удирдах зөвлөлийн гишүүн Шүрсувд, ахмад идэвхтэн сонсогч Ш.Цэнд алс холын Улаанбаатраас Бээжин хотод ирж, манай радиогийн 65 жилийн ойд халуун баяр хүргэсэн байна. Бээжинд тэд нар маань редакцийн хамт олонтой хэдэн хоногийг баяр баясгалантай өнгөрүүлсэн байна.

     Дархан хотын Цай хүн сургуульд Билгүүн гэдэг бяцхан радио сонсогч байдаг, тэрээр манай радиотой захидлаар харилцаж байсан, тэр манай радиогоос сонсогчдынхоо дунд зарлан явуулсан асуулт хаиултын уралдаанд оролцож, бас өөрийн зурсан Хятадын Бээжин хот, цагаан хэрмийн тухай зургаа бидэнд ирүүлсэн байна. Шинэ жилийн босгон дээр Билгүүн маань ээжтэйгээ хамт Бээжинд аялан жуулчлах ажил хэргийн шугамаар ирсэн бөгөөд Бээжинд байсан хугацаандаа энэ ээж хүү хоюул манай радиотой үзэн танилцаж, редакцийн ах эгч нартайгаа уулзахаар тусгайлан Монгол хэлний редакци дээр ирсэн байна. Бид сонсогчоосоо шинэ оны мэндчилгээ, захидал, имайл авсаар л байна.

     Та бүхэндээ зориулан бэлтгэсэн 2007 оны шинэ жилийн энэ тусгай нэвтрүүлгээр Монгол хэлний редакцийн хэсэг ажилтан 2006 онд өөрт нь тохиосон баярт тэмдэглэлт явдлаасаа ярьсан байна.

     Монгол хэлний редакцийн дарга, ерөнхий редактор М.Цэцэн радио сонсогчиддоо хандан манай ажлаа товчлон дүгнэж, сайн сайхны мэндчилгээ хүргэсэн байна. Та "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн 2007 оны шинэ жилийн энэ тусгай нэвтрүүлгийн бүрэн агуулгийг манай радио болон онлайнаар сонсохыг урьж байна.