Бээжингийн Хөү хай, Сань ли түнь, Дүн жи мэнь, Я бао лү зэрэг газрын барууны хоолны газруудад зул сарын баяраар гадаадынхан их цуглардаг байна. Эндэхийн гадаад хоолны газрууд энэ жил бүр маш их онцлог зул сарын баярын хоол бэлдсэн байлаа. Жишээлбэл Германчууд зул сарын баяраар согттолоо наргидаг заншилтай болохоор герман хоолны газрууд нь баяраас өмнө архи ундаа их оруулсан бөгөөд германчуудын идэх дуртай цагаан үзмэн дарстай шарсан загас, шинэ жимс жимсгэнэ зэргийн амтат идгээн бэлтгэсэн аж.
Францчууд бол зул сарын баяраар найз нөхдүүдтэйгээ уулзан золгож, хамтаар дуулан бүжгэлдэг зуршилтай бөгөөд бас заавал галууны элигэн нухаш, далайн гаралт зэргийн их сонирхдог болохоор франц хоолны газрууд нь энэ бүхнийг тансаг их бэлтгэсэн байв. Герегчууд Бээжинд олон байдаггүй боловч герег хоолны газар нь мөн адилхан тухайн нутгийн амтат идгээнийг бэрэн бэлдсэн юм байна. Ийм болохоор Бээжин гэх энэхүү олон улсын хүмүүс хамтаар аж төрөн амьдарч байгаа том хотод аль улс орны хүн байлаа ч гэсэн бүр өөр өөрийн улс орны нутаг усны зул сарын баярын хоол ундаа эдлэж, өөрийн үндэстэн ястны зан зуршлаа мэдэрч болох юм.
Бээжинд амьдарч байгаа гадаадын зарим хүмүүс нь бас хятад найзууд юм уу бусад найзуудаа гэр орондоо урьж, эсэхүүл найзууддаа уригдаж, зул сарын баяраар бүр их хөгжилтэй өнгөрүүлдэг ч бий.
Зул сарын баяраар Бээжингийн Я шиү, Шиү шюй гэх зэргийн гадаадынхан их цуглардаг захууд бүр их хөл хөгжөөнтэй байлаа. Энд алтан шаргал гэзэгтэй, хөх ногоон нүдтэй гадаадын хүмүүс садан төрөлдөө, найз нөхддөө бэлэг дурсгалын зүйл хайж, наймаачид тэд нарт хандан бараа сэлтээ англиар маш дадамгай танилцуулж, гадаадын хүмүүс нь чадах ядахаараа хятадаар ярьж, зангааж дохиж, үнэ хаяцгаана. Энэ газарт гадаадынхан их ирдэг болохоор наймаачид нь бараа оруулахдаа ч тэдний сонирхдог зүйлүүдийг анддаггүй аж. Гадаадын жуулчид Хятадад ирээд түүх соёлын дурсгалт газруудаар их явдаг төдийгүй бас захаар орж дэлгүүр хэсэж наймаа шуумаа хийж, нутаг усныхандаа бэлэг сэлт аваачхыг ч маш их чухалчилдаг байна.
Бээжингийн Я шиү, Шиү шюй гэх зэргийн захуудад голцуу торго дурдан, хувцас хунар зардаг.
|