• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-28 15:29:04    
Гадаад худалдааны цар хэмжээ гурав дахингаар нэмэгджээ

Хятадын Олон Улсын Радио

     Синь Hуа хорооны мэдээ: Хятадын гаалийн ерөнхий газрын сүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ түүхийн шинэ амжилт тогтоож, 1 триллион 758 тэрбум ам.долларт хүрч, ДХБ-д нэгдэн орхоос өмнөх 2001 оныхоос 1 триллион 200 тэрбум ам.доллар цэвэр нэмэгдэж, ПХБ-д нэгдэн орсон 5 жилийн турш гурав дахинаар нэмэгдсэн юм байна.

     ДХБ-д нэгдэн орсноос хойш, Хятад улс импортын гаалийн татвараа олон удаа бууруулж, тотоодын зах зээлийн нээлтийг улам өргөтгөж, гадаад худалдааны импортын түргэн өсөлтийг ахиулсан байна. 2001 онд, Хятадын импортын нийт хэмжээ 243 тэрбум 500 сая ам.доллар байсан бол энэ жилийн иимпортын нийт хэмжээ урьдчилсан тооцоогоор 795 тэрбум ам.долларт хүрэх юм байна. Ийм их хэмжээний импорт нь экспортолж байгаа орнуудад маш их хэмжээний ажлын байр хангаж, эдийн засгийн хөгжлийг нь ахиулсан бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжилд нэмэр хандив оруулсан байна .

      Макро эдийн засгийн тэнцвэргүй байдлыг олон талаас зохицуулах хэрэгтэй

     Манай радиогийн мэдээ, Хятадын төв банк---Хятадын ардын банкны даргын туслах ноён И Ган 11-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын макро эдийн засгийн тэнцвэргүй байдлыг олон талаас зохицуулах хэрэгтэй байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын ажиллах хүч, газар зэрэг үйлдвэрлэлийн гол зүйлийн үнэ ханш сүүлийн жилүүдэд тасралгүй өсж, юаний ханшын бүрэлдэх механизм улмаар уян хатан болж байна. Энэ нь Хятадын зах зээлийн эдийн засаг нь худалдааны ашиг хэт их байгаа зэрэг макро эдийн засаг тэнцвэргүй байгаа байдалд тусгал гаргаж байгааг харуулж байна. Гэвч Хятадын эдийн засагт нүүрлэж байгаа асуудлыг үндэснээс нь зохицуулахд заавал хэрэглээг өргөтгөж, экспортыг урамшуулаж, үйлдвэрлэлийн бүтэцд зохицуулалт хийх зэрэг олон талаас хамтаар чармайх хэрэгтэй байна, дан ганц мөнгөний бодлогын зохицуулултад төшиглэж болохгүй гэжээ.

     Олимпын наадмаас хойш Хятадын эдийн засаг буурахгүй

     "Шинэ Жинбао" сонины мэдээ, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Чэнь Дүнчи тун саяхан хэлэхдээ, Олимпын наадмаас хойш Хятадын эдийн засаг үргэлжлэн цэцэглэн хөгжих байдлаа хэвээр хадгалах болно гэжээ.

     Тэрээр Бээжинд болсон эдийн засгийн аюулгүйн байдлын чуулга уулзалт дээр хэлэхдээ, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн нөөцөд богино хугацааны зарим хүчин зүйлийн нөлөөнөөс болж огцом, урт хугацааны өөрчлөлт гарахгүй юм гэжээ. Эдийн засгийн өсөлтийн гол онцлог бол хүн амын өсөлт болох юм, 2005 оноос 2007 он бол Хятадын сүүлийн арван хэдэн жилийн ажиллах хүчний хангамжаар хамгийн өндөр оргил болох юм, энэ бол эдийн засгийн түргэн өсөх гол хүчин зүйл юм, үүний зэрэгцээ Хятадын хотжилтын хурд түргэн болж байна, хотын хүн амын өсөлт нь мондог том эрэлт хэрэгцээг буй болгох болно. Үүнээс гадна шинэ үеийн ажиллах хүчний мэдлэгэ боловсролын түвшин дээшилж байна, энэ нь эдийн засгийн өсөлтөд маш их нөөц хүчин болох юм. Энэ бүхэн бол Олимпын наадмаас хойш Хятадын эдийн засаг үргэлжлэн цэцэглэн хөгжих гол хүчин зүйлүүд болно гэж тэрээр үзэж байна.

     Хятадын болон гадаадын банк шударгаар өрсөлдхыг сайшаана

     Манай радиогийн мэдээ: Хятадын Банкны хяналт, удирдлагын хорооны орлогч дарга Жян Динжй 11-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын болон гадаадын банк шударгаар өрсөлдөхыг Хятад улс сайшаана гэжээ.

     "Хятадын гадаадын хөрөнгө оруулалттай банкны удирдлагын дүрэм" 11-ний өдрөөс эхлэн хэрэгжих болно. Энэ өдрөөс эхлэн гадаадын хөрөнгө оруулалттай банк юаний ажил төрлийг эрхлэж болох бөгөөд газар нутга болон үйлчлүүлэгчийн хязгаарлалаас цөлөөлөгдөх болно.

      Хятад улс олон хууль тогтоол, бодлогодоо өөрчлөлт оруулав

     Синь Хуа хорооны мэдээ: Хятад улс ДХБ-д нэгдэн орсон явдал нь Хятадын хууль тогтоомжид тал бүрийн гүн гүнзгий нөлөө үзүүдсэн байна, ДХБ-д нэгдэн орсноос хойш 5 жилийн турш, Хятад улс 1949 оноос хойших хууль тогтоол, бодлогодоо өөрчлөлт оруулах хамгийн их цар хэмжээний ажил хийсэн байна.

     Хятадын Төрийн зөвлөлийн Хууль тогтоомжийн албаны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Ү Хао 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс маш их хэмжээгээр хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн явдал нь ДХБ-н болон түүний гишүүдийн өндөр үнэлгээг хүлээснээр барахгүй Хятадын хууль тогтоомжийн асуудал ч маш их амжилтад хүрсэн байна гэжээ.

     ДХБ-д нэгдэн орсон явдал бол Хятадын гадаадад нээлттэй байхын шинэ аз завшаан мөн

     Синь хуа хорооны мэдээ, Бө ао-гийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Юн Лунтү 10-ны өдөр Бээжинд болсон Хятад улс ДХБ-д нэгдэн орсны 5 жилийн ойг тэмдэглэх уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс ДХБ-д нэгдэн орсон нь гадаадад нээлттэй байх явдал дууссаныг харуулж байгаа биш харин нэгэн шинэ аз завшаан болох юм, Хятадын эдийн засгийн хөгжил болон өөрчлөлт хийж нээлттэй байх нь үзэл бөдлоо үргэлжлэн шинэтгэх хэрэгтэй гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын нээлттэй байх цар хэмжээ улам өргөжихийн хирээр зарим хүмүүс эдийн засгийн аюулгүйн байдал, үйлдвэрлэлийн аюулгүйн байдалд сэтгэл түгшиж байна, эдгээр асуудлыг дэвшүүлэх нь чухал байгаа юм, хэрвээ ДХБ-д нэгдэн орсон явдлыг гадаадад нээлттэй байхын шинэ аз тохиолоор үзэж, нээлттэй байхын зэрэгцээ удирдлагаа эрчимжүүлэх юм бол нийгэм эдийн засгийн хөгжил нь нээлттэй байх тусмаа дэвшилттэй болно гэжээ.

     Хятад улс заавал "Дүрмийг мөрдсөн, нээлттэй зах зээл"-ийн дагуу, ДХБ-д нэгдэн орсноо хатуу баримталж, нийгэм даяар дүрмийг мөрдөх, нээттэй байхыг эрхэмлэж, хариуцлагатай, нээлттэй улс орны дүр төрхийг баталсан байх ёстой гэж тэрээр бас онцолсон байна.