Нутаг дэвсгэр: 267667 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар нэг сая 320 мянга. Голдуу Фан \хятад дуудлага\ үндэстэн \нийт хүн амын 30 хувийг эзлэнэ\, Бапүнү \хятад дуудлага\ үндэстэн \нийт хүн амын 25 хувийг эзлэнэ\ зэрэг үндэстэн бий, үүнээс гадна Бигэми үндэстэн 3000 гаруй хүн байдаг. Албаны хэл Франц хэл, үндэстэний хэлд Фан хэл, Миенэй хэл, Батайкай хэл зэрэг байдаг. Оршин суугчдын 50 хувь нь Католик шашин, 20 хувь нь Христосын шашин, 9 хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь балар эртний шашин шүтдэг.
Нийслэл: Либревили, 2003 оны байдлаар 500 мянга орчим хүн амтай, тус орны улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд хамгийн том далайн боомт. Хамгийн халуундаа 32 хэм \4-р сар\, хамгийн сэрүүндээ22 хэм \8-р сар\.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Ел Хажи Омар Банго Ондимба, 1967 онд тушаалд орж, 1973 оны 11-р сард албан ёсоор сонгогдож, 1979 он, 1986 он, 1993 он, 1998 онд дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр \ Үндэсний баяр\ : 8-р сарын 17-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн төв баруун хэсэгт оршиж, дэлхийн бүслүүр дундуур нь өнгөрч байна. Баруун тийш Атлантын далай хүрч, зүүн, өмнө талаараа Браззавиль нийслэлтэй Конготой хөршилж, хойшоо Камерун, экваторын Гвинейтэй хил нийлэж байна. Нийт 800 км урт тэнгисийн эргийн шугамтай. Дэлхийн бүслүүрийн борооны ойн нийтлэг цаг агаартай, жил туж халуун бөгөөд бороо ихтэй, жилийн дундаж агаарын хэм 26 хэм.
Манай тооллын 12-р зуунд Бантүчүүд Африкийн зүүн хэсгээс нүүж ирээд Огүөвэй голын хоёр эрэг дээр аймаг бүлгийн вант улс байгуулж байжээ. 15-р зуунд Португалийн далайчид энд хүрч ирэв. 18-р зуунд Францын колони болж, 1911 онд Франц нь энэ нутгийг Германд шилжүүлж өгөв. Дэлхийн 1-р дайны дараа Францид буцааж өгөв. 1958 онд "Францын хамтын нийгэмлэг"-ийн дотор өөртөө засах бүгд найрамдах улс болов. 1960 оны 8-р сарын 17-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Леон Мба анхны ерөнхийлөгч болов. 1967 онд Мба нас барсаны дараа дэд ерөнхийлөгч байсан Банго ерөгхийлөгч болов. \М.Цэцэн бэлэтгэв\
|