• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-28 21:07:58    
Харийн хүний нүдээр

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу. Шинэ жил дөхжээ. Монголоос шинэ жилийн баяруудын чимээ байнга дуулдаад л... Харин энд бол тийм биш. Жишээ нь, гоёлын даашинз хайсан бүсгүй олдохгүй л болов уу. Гэхдээ Бээжин хотод ажиллаж амьдардаг гадаадынхны тоо жилээс жилд мэдэгдэхүйц ихээр нэмэгдэж байгаа болохоор Зул сарын баяр, Шинэ жилийн баярын чимээ, уур амьсгал ч бас хүн бүрт мэдрэгддэг болжээ.

     Жишээ нь зул сарын баярын бараг өмнөх сараас янз бүрийн загвар хийцийн бас үнэ ханш нь ч ижилгүй цагаан эмжээртэй улаан малгай, гутал, Санта өвөөгийн хөдөлдөг, ярьдаг хүүхэлдэйнүүд, өнгө өнгийн хөөрхөн чимэглэлүүд хоршоо, дэлгүүрүүдийн лангуугаар элбэг үзэгдэх болсон.

     Бээжин хотын төвийн гудамжууд болоод өндөр зэрэглэлийн том зочид буудлуудын Зул сарын баярын чимэглэл нь барууны том хотуудынхаас ялгарах юмгүй үзэмжтэй. Бас гадаадаас мэргэжилтэн урьж ажиллуулдаг байгууллагууд томоохон буудал, үйлчилгээний газруудад захиалга өгч Шинэ жил, Зул сарын баярын тусгай арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Жишээ нь, миний ажиллаж байгаа Хятадын олон улсын радиогийн гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан шинэ жилийн баярын арга хэмжээ Бээжин хотын "Шинэ зуун" нэртэй том буудалд өчигдөр үдэш болсон. "Никко Шинэ зуун" нэртэй энэ буудлын зохион байгуулсан арга хэмжээнд үнэхээр өөлөх юм алга. Төрөл бүрийн зоог, тайз засал, зочдын ширээ сандал, гэрэл, чимэглэл бүгдээрээ OK. Энэ буудалд лав иймэрхүү арга хэмжээ, оройн дайллага, цэнгүүн, хүлээн авалт өдөртөө хэд болдог байхаа. Гол танхимдаа нил цэнхэр өнгийн гэрлэн чимэглэлээр чимсэн 8-9 метр орчим өндөр сүлд мод засч, дэргэд нь тэргэн дээрээ бэлэг ачсан Санта өвөөг байрлуулжээ.

     Мөн Зул сарын баяр, шинэ жидийн баяраа Бээжин хотод ирж тэмдэглэн өнгөрүүлэх сонирхолтой жуулчдын тоо ч нэмэгдэж байна. Тиймээс хэрвээ Та Бээжин хотод шинэ жилийн баяраа тэмдэглэхээр төлөвлөж байгаа бол тавтай морилоорой. Танд Гинэ жилийн мэнд хүргэе.