• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-29 15:29:09    
Хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд шинэ боломж тохиож байна

Хятадын Олон Улсын Радио

     Тайваний хоолойн хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа 20-р зууны 80-аад оноос эхэлсэн. Одоод болтол хоёр эргийн жил бүрийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний хэмжээ 900 сая ам доллараас давж байна. 2006 оны 12-р сарын эхээр Хай наний Бө аод хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чуулга уулзалт болсон. Энэ нь хоёр эргийн одоод болтол хөдөө аж ахуйн солилцооны хамгийн их арга хэмжээ болно.

     Тайвань болон эх газар дэнгэсийн хоолойгоор заагалагдаж, хөдөө аж ахуйн талаар төсөөтэй, харилцан нөхвөрлөх талаар илүү байдаг. Эх газрын хөдөө аж аухйн нөөц баялаг их, зах зээлийн орон зай их, бүтээдхүүний өртөг бага. Тайваний хөдөө аж ахуйд таримлын техник, хөдөө аж ахуйн удирдан хамааралт, сорт бойжуулах талаар давуу талтай.

     Сүүлийн жилүүдэд эх газрынхан нь хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, Тайваний хөдөө аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй бодлогууд хэрэгжүүлсэн. Иймээс эх газар ирж ажил төрлөө хөгжүүлж байгаа Тайваний аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна.

     Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлин хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар хэлэхдээ, хамтын ажиллагааг цаашид өргөтнө. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, загасан аж ахуй, үйлдвэрлэл, хангалга, борлуулга эрэг талаар хамтын ажиллагаа өрнүүлнэ. Тариачин ах дүү нарыг хамтын ажиллагаанд оролцуулж, тэдэнд үр өгөөж хүртээнэ. Гол салвар, чухал районыг товойлгож, таримал, үржүүлэх, хөдөө аж ахуйн бүтээдхүүн боловсруулах зэрэг талаар үйлдвэрлэлийн хэмжээг өргөтгөж, тулгуур аж үйлдвэр, тэргүүлэх аж ахуйг хөгжүүлж, дээд шинэ техникийг ашиглан үйлдвэрлэлийн шинжлэх ухаан техникийн хэмжээ, нэмүү өртөг, өрсөлдлөх чадвахийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

     Хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чуулга уулзалтад эх газрын талынхан нь хоёр эргийн хамтын ажиллагааг ахиулах шинэ арга хэмжээнүүд дэвшүүлсэн байна. Үүнд хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны туршилтын район, Тайваний тариачдын ажил үйл бүтээх хүрээлэн байгуулж, хоёр эргийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний худалдлаанд төхөм үзүүлэхийг ахиулж, хоёр эргийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн солилцоог эрчимжүүлэх зэрэг хамрагдаж байна.