Хятадын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын 7-р наадмын бэлтгэл ажиллагаа урагштай явагдаж, хэдэн сарын хугацаа үлдэж байна гэж Хятадын Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн холбоо сүүлийн үе мэдээлсэн байна. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн энэ удаагийн наадам нь 2008 оны пара олимпоос өмнөх Хятадын дотооддоо хийж байгаа хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын хамгийн өргөн цар хэмжээтэй ерөнхийллсөн наадам юм. Хятадын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн холбооны биеийн тамир спортын газрын даргын орлогч хатагтай Жао Сүжин хэлэхдээ, Хятадын Засгийн газар болон нийгэмийн олон салбарынхан хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн бодлого үйл ажиллагааг маш чухалд үздэг бөгөөд хөгжлийн сайн сайхан хэтийн төлөвтөй байна гэжээ.
Түүний танилцуулснаар, Хятадад өнөө хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс 80 сая гаруй байна, олон нутгийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн нийгэмлгийн зохион байгуулалт болон нийгмийн халамжлалтайгаар нэн олон хөгжлийн брэхшээлтэй хүмүүс биеэ чийрэгжүүлэх ажиллагаад нааштай оролцож байна. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын ажиллагааг зохион явуулах бүх хятадын сүлжээг алхам дараатай бүрэлдүүлсэн бөгөөд үүний үндсэнд Хятад улс хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн олон удаагийн наадмыг зохион явуулсан байна гэжээ.
Хятад улс хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын бүх хятадын наадмыг 6 удаа амжилттай зохион явуулж байгаа бөгөөд 7-р удаагийн бүх хятадын наадам нь ирэх жилийн 5-р сард Хятадын өмнөд нутгийн Юуннаньд болох юм байна. Энэ наадамд багтсан тэмцээний төрөл нь ч хамгийн анхны 3 төрлөөс өнөөгийн 20 төрөл хүртэл нэмэгдэж, олон улсын хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын бодлого үйл ажиллагаатай зэргээр хөгжсөн юм. Бүх хятадын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын наадмыг 4 жилд нэг удаа зохион явуулдаг. Өнөө энэ наадмыг Төрийн зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн өргөн цар хэмжээтэй спортын наадмын жагсаалд албан ёсоор хамруулсан юм.
Хятад улс дотооддоо хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын бодлого үйл ажиллагааг нааштай хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын пара олимпид идэвхтэй оролцсон байна. 1984 оноос эхэлж, Хятад улс төлөөлөгчид илгээн, зуны пара олимпид 6 удаа, өвлийн пара олимпид 2 удаа, алс дорнод болон өмнөд номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн наадамд 7 удаа оролцуулсан юм байна.
|