• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-29 19:10:03    
Шинэ жилйин тусхай нэвтрүүлэгийн эхний хэсэг

Хятадын Олон Улсын Радио

     Намар цагийг эрэгцүүллээр дүүрэн цаг гэвэл сүүн цагаан өвөл цагийг юутай зүйрлэх сэн билээ. Хаашаа харавч дун цагаанаар дүнхийсэн энэ цагт сормуусандаа хүртэл цантсан дэлхий бодолд дарагдсан ануухан буурал шиг, алтан наран өөд өөдсөн чинээн гараа өгсөн хүмүүн бидний хэн нэгэнтэй нь даанч адилхан.

     Өвөлдөө зунтай, намартаа хавартай Хятад орны дуулгах сонин, дурсах агшнаа эргэн эргэн санагдаад санааны хорвоод мөнгөн хазаарын чимээ хангинуулсан буусаар байна.

     2006 оны эхээр Хятадын ирээдүйг доторхойлох арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөг БХАТИХ-ын байнгын хороо баталж,5-р сарын 20-ны өдөр дэлхийн хамгийн том усан ашиглалтын барилга хөх мөрний гурван хавцлын далангийн барилга байгуулагдаж дууссан халуун чимээ бидний урмыг хөгжөөж байсан юм.
Мянган мянган мөргөлчидийн төөлүүр хорхой шиг хэдэн жилээр сүсэглэн мөргөж хүрдэг байсан Түвдийн лахасаа хотыг чиглэсэн галт тэрэг 7-р сарын 1-ний өдөр уухилан давхисан билээ.Оросын жилийн арга хэмжээ Хятадад болж, хоёр зуу гаруй арга хэмжээ зохиогдож, 11-р сарын эхээр Москвад нижгэр сайхан ёслолын арга хэмжээ зохиогдсон нь саяхан юм шиг санаанаас гараагүй хэвээрээ байна.

     11-р сард Африк тивийн 48 орны төр засгийн тэргүүн Бээжинд хуран цугларч хөгжил хамтын ажиллагааны томоохон асуудлыг авч хэлэлцсэн билээ.дээр дурьдсан энэ олон сайхан үйл явдлын дундаас радиогийн сэтгүүлч бидний хувьд хамгийн бахархууштай нь гэвэл 12-р сарын 3-ны өдөр ХОУР-гийн жаран таван жилийн ой тохиож, ХОУР-гийн уран бүтээлчид дэлхийн таван тивийн сонсогчидтойгоо баярын бялуу хуваалцсан нь үүрд дурсагдах үйл явдал болж бидний сэтгэл зүрхэнд үлдэж хоцорсон юмсан.

     Ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн хуучин жилээ үдэн мордуулж, шинэ жилийгээ угтан байгаа энэ агшинд сонсогчидтойгоо хамт баярлан найралмаар санагдаад байна шүү дэ,

     Ер нь нийслэлчүүд бид, ялангуяа энд амьдарч байгаа монголчуудын наадамд сонсогчидоо урьмаар санагдаад байна шүү дэ.түүхэн дэхь юань гүрний хувилай цэцэн хаан тухайн үед Янь Жинь гэж нэрлэгдэж байсан Бээжинг нийслэлээ болгож, дайдуу буюу их нийслэл гэж нэрийг нь нэрийдснээс хойш Манай нийслэлийн түүх эхэлсэн юм.тэр үеэс монголчууд Бээжинд амьдрач олон зуун жилийн түүхийг элээжээ. Одоо бүрэн бус бүртгэлээр Бээжин хотод хорь гаруй мянган монгол хүн байгаа юм.