Иракийн экс ерөнхийлөгч Саддам Хуссейнийг орон нутгийн цагаар 30-ны өглөөний 6 цаг 5 минутад дүүжлэн хороов.
Иракийн үндэсний аюулгүйн зөвлөх М. Ал- Рубаие сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхэдээ, Иракийн зарим албан тушаалтан, шашины зүтгэлтэн болон Саддамын нэг өмгөөлөгч нар бид зөвшөөрөл олж цаазаар авах талбайд байлцсан, цаазаар авах үйл явц урагшитай болсон гэжээ .Тэрээр хэлэхдээ, Саддамын эх нэгтэй дүү Барзах Хассан ал- Тикрити болон уулын хувсгалт шүүхийн тэргүүн хуульч А.А. ал- Бандар нарыг мөн энэ өдөр цаазаар авахаар товлоод байсан юм, Гэвч Иракийн холбогдох салбар цаазаар авах хугцааг хойшлуулж нядлах баярын дараа хэрэгжүүлэхээр түр шийдвэрлэсэн байна гэжээ.
Саддам Хуссейнийг цаазаар авсан мэдээ уламжлагдан тарах үед Багдадын гудамж газар болгонд нэг ч хүн харагдахгүй бүх талаар онц байдалд орсон байна. Саддам Хуссейны нутаг Тикритид мөн өдрийн өглөөний 5 цагаас эхлэн 4 хоног хөл хорьсон байна.
Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш Саддам Хуссейнийг цаазаар авсны дараа мэдэгдэл нийтэлж , Саддамыг цаазаар авсан нь Иракийн ардчлалын зам дээр " чухал бэлгэ тэмдэг" болно гээд гэвч Иракт гарах хүчирхийлэлийн үйл ажиллагаа дуусахгүй юм гэж сэрэмжлүүлэн хэлсэн байна. Англи ч энэ хэрэгт холбогдуулан мэдэгдэл нийтэлсэн байна./Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|