• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-31 19:54:34    
Эв зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад Хятад улс нэн их хүчин чармайлт гаргана

Синьхуа Агентлаг

       2007 онд Хятад улс өнө бат энх тайван, хамтаар хөгжин цэцэглэсэн, эв зохицонгуй дэлхий ертөнц байгуулахаар цаашид нэн их хүчин чармайлт гаргна гэж Хятадын ГХЯ-ны сайд Ли Чжаошин Африкад айлчлахаасаа өмнө өнөөдөр Бээжинд хэлсэн байна.

       Ли Чжаошин сэтгүүлчдэд ярилцлага өгөх үе хэлэхдээ: 2006 онд Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнасан. Хятадын хамтаар ашигтай дипломат нээлттэй стратеги, эв зохицонгуй дэлхий ертөнц байгуулах бодлогууд зорилтууд нь олон улсын сайшаал талархлыг хүлээсэн. Нэг жилийн туршид Хятад улс дипломат хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бүх талаар өрнүүлж, Америк, Орос, Европын холбоотой харилцаагаа тал бүрээр ахиуллаа. Солонгосын хойгийн цөмиийн асуудал, Ираны цөмийн асуудал зэрэг олон улс, бүс нутгын халуун чигийн том том асуудлын талаар Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ Хятад улс бас олон талын дипломат үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НҮБ-ын өөрчлөлтийг цаашид дэмжин ахиулж, НҮБ болон олон улсын олон талын эдийн засгийн байгууллагын үйл ажиллагаанд өргөнөөр оролцож ирсэн. Хятад улс нь дэлхийн энх тайванг хамгалах, хамтын хөгжлийг ахиулахын бат бэх хүчин боллоо гэжээ.

       Тэрээр хэлэхдээ: 2007 онд Хятад улс энх тайван, хөгжил цэцэглэл, хамтын ажиллагааны далбааг цаашид өндөрт өргөж, бие даан эзэн мэдэх энх тайванч дипломат бодлого хатуу баримталж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар өнө бат энх тайван, хамтаар хөгжин цэцэглэсэн, эв зохицонгуй дэлхий ертөнц байгуулахаар нэн их хүчин чармайлт гаргана гэжээ.\Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\