• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-31 21:01:13    
Хятад улсын дарга Хү Жиньтаогийн шинэ жилийн баярын мэндчилгээ

Хятадын Олон Улсын Радио

      2007 он хүрч ирэхийг тохиолдуулан Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадын олон улсын радио, Төв радио, төв телевизээр дамжуулан "энх тайван, хөгжил цэцэглэл, хамтын ажиллагаанны шинэ хуудсыг хамтаар сэхье" гэсэн гарчигтай шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүлж, Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Сянган, Аомэнь, Тайваний ахан дүүнар, гадаадад аж төрж байгаа Хятадын харьяат нар болон дэлхийн улс орнуудын найз нөхдөд шин жилийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүлсэн байна.

        Шинэ жилийн баярын мэндчилгээндээ, Хү Жиньтао 2006 онд Хятад улс улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн байгуулалт, улс ардын аж ахуй, нийгмийн хөгжил, дипломат салбарт олсон шинэ ололт амжилтуудыг танилцуулж, 2007 онд Хятад улс шинжлэх ухааны хөгжлийн үзэлт, социалист нийгэм, эв зохицонгуй нийгэм байгуулах хөгжлийн арга бодлогыг бүх талаар хэрэгжүүлэх талаар танилцуулсан байна.

       Олон улсын байдлын талаар Хү Жиньтао хэлэхдээ: боломж тохиол, өрсөлдөөн сорилт зэрэгцэж байгаа олон улсын байдалд, дэлхийн улс түмэнтэй харилцан ашигтай хамтран ажиллаж, эв зохицонгуй зэрэгцэн оршиж, энх тайван, хөгжил цэцэглэл, хамтран ажиллах цаг үеийн гол урсгалыг хамтаар бий болгохыг Хятадын ард түмэн хүсэж байна гэжээ. Хятадын ард түмэн энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, өнө бат энх тайван, хамтаар хөгжин цэцэглэсэн, эв зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад хувь нэмэр оруулна гэж тэрээр дахин нотлов.

       Эрхэм хүндэт сонсогчид оо, одоо дарга Хү Жиньтаогийн шинэ жилийн баярын мэндчилгэг бүрэн эхээр нь хүлээн авч сонсоно уу.\Баягалан орчуулж, Сайнаа хянав.\