• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-04 14:19:47    
Хятад улс нэрт берендийн бүтээгдэхүүн хөгжүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаад эдийн засаг худалдаа хөгжхийн дагуу, "Хятадад үйлдвэрлэв" гэсэн бүтээгдэхүүн бүх бөмбөрцөгийн бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин ихээр нэмэгдсэн байна. Гэвч Хятадын нэрт бүтээгдэхүүний тухай гадаадын хэрэглэгчид сайн мэтэхгүй байдаг. Иймэрхүү байдал нь сүлийн хэдэн жилд өөрчлөгдөж болзошгүй байна. Өнөө Хятад улс нэрт берендийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ахицаа түргэдгэж байна, хожим олон улсын зах зээл дээр улмаас улам их Хятадын нэрт берендийн бүтээгдэхүүн гарах нь дамгиггүй юм.

     Өөрчлөт хийж, нээлтэй байх бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын дэлхийн эдийн засаг дахь байр суурь өдөр ирэх тусмаа дээшилж байгаа боловч Хятадын аж үйлдвэрийн нийт техникийн төвшин нэлээд хоцронгуй, өөрийн бие даасан оюуны өмчийн эрхтэй гол техник дутуу учраас бага бус аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн нь үнэ хямд, ашиг бага, ихэнхий ашиг нь гадаадын нэрт аж ахуйн нэгжүүд авч байгаа юм байна. БНХАУ-ын Чанар, хорио цээрийн хяналт шалгалтын ерөнхий газрын чанарын хэлтэсийн дарга ноён Сүнь бө хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн бүтэцдээ зохицуулалт хийж, эдийн засгийн нэмэгдлийн хэлбэрээ хувьруулж, эдийн засгийн үргэлжлэн, түргэн, зохицонгуй хөгжих зорилтоо биелүүлхэд заавал нэрт берендийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ахицаа түргэтгэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Бид гадаадын компаний нэрт берендийн бүтээгдэхүүнтэй хийж байгаа олон улсын өрсөлдөөний явцад, юуны өмнө техникийн шинэчлэлтийн алхаагаа түргэдгэж, нэрт берендийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх стратегийг ихээр ахиулж, хамгийн дээд хурдаар давах хэрэгтэй байна гэжээ. Иймээс нэрт бүтээгдэхүүний асуудал нь өнөөгийн эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон өсөлтийн хэлбэрийн өөрчлөлттэй холбогдож байгаа бөгөөд нэн ч Хятадын урт хугацааны тогтвортой хөгжил, Хтадын орчин үеийн бүтээн байгуулалт болон улс орны ирээдүйтэй холбогдож байгаа чухал стратегийн асуудал болох юм гэжээ.

     Хятадын засгийн газрын боловсруулан тогтоосон нэрт берендийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх стратегийн дагуу, аж ахуйн нэгжүүд бүс нутаг дагнаж, салбар дагнаж холбоо тогтоон, олон улсад нэлээд их өрсөлтөх хүчин чадалтай олон улсын нэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг Хятад улс сайшаах болно. Тус стратегийг хэрэгжүүлсний дагуу, Хятадын нэрт берендийн бүтээгдэхүүн олонхий салбарт шилдэг байр сууриа хэвээр байлгаж, хот суурьний оршин суугчдын 60 хувийн хүмүүс Хятадын энрт берендийн бүтээгдэхүүн худалдан авах болсныг Хятадын стратистикийн үнэдэсний газрын тун саяхан бүртгэсэн бүртгэлийн тоо баримт харуулж байна.

     Хятадын нэрт берендийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээр бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг торвитой ахиулсан байна.

     Хятадын зүүн хэсгийн тэнгисийн эрэг дагуугийн хот болох Чин дао хот бол Хятадын хамгийн эрт нэрт берендийн бүтээгдэхүүний стратеги хэрэгжүүлсэн хотын нэг болох юм. Өнөөгийн байдлаар Чин дао хотын 22 аж ахуйн энгжийн 44 бүтээгдэхүүн Хятадын нэрт берендийн бүтээгдэхүүний цол авсан байна. Чин дао хотын орлогч дарга ноён Ү жинжянь нэрт берендийн бүтээгдэхүүн нь Чин даогийн эдийн засгийн хөгжлийн гавшгайлах хүчин болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Нэрт берендийн бүтээгдэхүүн, Нэрт берендийн аж ахуйн нэгж болон нэрт берендийн үйлдвэрлэлийн түвшин нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд, нэгэн хотын хөгжлийг хянан хэмжих маш чухал бэлэг тэмдэг болсон байна гэж би хувьдаа бодож байна. Чин даогийн аж ахуйн нэгжийн эзэд зах зээлийн нээлттэй байх аз тохиолыг гүйцэд ашиглаж, нэрт берендийн бүтээгдэхүүнээ нарийн боловсруулан үйлдвэрлэж, аж ахуйн нэгжийн өсрөнгүй хөгжлийг биелүүлсэн байна. Нэрт берендийн бүтээгдэхүүн нь өнөө нэгэнт манай Чин дао хотын эдийн засгийн түргэн хөгжлийн чухал хүчин болсон байна гэжээ.

     Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн том компани болох Хай ер корпурацийг бол 1984 онд байгуулсан юм, 20 гаруй жилийн турш, тэрээр тогтвортой хөгжлээр дамжин өнөө Хятадын тотоод гадаадад нэлээд нэр алдаршсан том оворын корпураци компани болсон байна. 2004 онд, Хай ер корпурацийн бүтээгдэхүүний үнэ нь 60 тэрбум юаньд хүрсэн байна. Тун саяхан Английн "Фананкайл таймс"-ын нийтэлсэн "Хятадын 10 том дэлхийн нэрт берендийн бүтээгдэхүүний загсаалтад" Хай ер 1-р байранд орсон байна. Хай ер корпурацийн ерөнхий захирал хатагтай Ян жиньжинь хэлэхдээ,

     Нэрт берендийн бүтээгдэхүүн нээх бол нэгэн систем болох юм, Бид Хай ерийг бие даасан нэрт берендийн бүтээгдэхүүн болголоо. Бид нэг талаар бие даасан оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүнийг чухалчилж, нөгөө талаар зах зээлийн шинийг бүтээхийг чухалчласан юм гэжээ. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв. \