• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-04 14:23:37    
Тянь жиний цайны газрууд

(1)


Хятадын Олон Улсын Радио

     Хятадын умард нутгийн Тянь жинь хотыг хүмүүс сайн мэднэ л дэ. Харин Тянь жиний цайны газруудаар тухалж, тухайн нутгийн язгуур урлаг сонирхож, шог яриа сонсох бол бас нэгэн гайхамшигтай явдал гэж хэлж болох юм.

     Тянь жиний цайны газруудаар тухалж өнгөрсөн хүмүүс тухайн нутгийн соёл урлагт гүн сэтгэгдэлтэй болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Тянь жинь хот нь Хятадын умард нутгийн язгуур урлагийн эх өлгий гэж алдаршсан байдаг юм. Харин Тянь жиний цайны газрууд бол иймэрхүү өвөрмөц онцлогийг нь хамгийн сайн харуулж чадах газар юм. Ажлын чөлөөт цагаараа найзуудтайгаа Тянь жиний цайны газруудаар орж, шог яриа сонсож, хэнгэргэ хавсаргасан нутгийн дуулал сонирхож суух нь Тянь жиний уугал иргэдийн төдийгүй ер нь залуу үеийнхний их сонирхдог зүйл болсон байна.

     Тянь жинь хотын Нань кай тойргийн Гү и же гудамжинд байрладаг Чянь шян и хэмээх цайны газар бол уг нь 80 гаруй жилийн түүхтэй торгоны пүүз байсан аж. Өнөө түүнийг нь өөрчлөөд цайны газар болгочигсон байна. Энэ газар 10 юань гаргах юм бол нэг хуу сайхан цай чийлүүлж аваад язгуур урлагийн 7-8 тоглолт сонирхож болно. Иймээс хагас бүтэн сайн болох бүр энэ газар бүр их хөл хөгжөөнтэй болж, инээд наргианаар дүүрч, хир барагт суудал сандал олдохгүй аж. Жишээлбэл шог яриа хэлдэг нэрт жүжигчин Ян вэйгийн эцэг Ян шао хуа болон түүний дүү Ян и бол мөн Хятадын шог яриа хэлдэг нэрт уран бүтээлч мөн бөгөөд эднийхэн нь "Цайны газрын шог яриа"-г хөгжүүлэхэд уйгагүй хувь нэмэр үзүүлсэн хүмүүс юм. Түүний хэлэхээр сонсогчид сонирхогчидөөрчлөгдөж хувирч байгаа болохоор жүжигчид ч өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байна.

     Өчигдөр тоголсноо өнөөдөр тэр хэвээр нь тоглож болохгүй, тэгэхгүй юм бол ирэх хүнгүй болно, сонсогчдынхоо сэтгэлийг эзэмдэж байх хэрэгтэй, тоглох хэлбэрээ ч байнга өөрчилж байх хэрэгтэй юм байна.

     Тянь жинь хот бол 600 гаруй жилийн түүхтэй хуучин хот мөн бөгөөд Хятадын чухал боомтын хот юм. Усан замын тээвэр их хөгжсөн нь Тянь жинь хотын "боомтын соёл"-ыг их хөгжүүлсэн байна. Олон ургалчтай нийгмийн давхарга нь олон ургалчтай соёлыг бий болгож, хүн хүний өөр өөр хувь заяа үлгэр түүх нь энэ газрын язгуур урлагт баялаг материал хангаж асар ихээр хөгжүүлсэн байна. Тийм болохоор өнөөг хүрч иртэл хүмүүс Тянь жиний цайны газруудаас ардын жинхэнэ язгуур урлаг, шог яриа сонирхсоор байна.