Ирэх хэдэн жилд Хятад улс жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн олон улсын өрсөлдөөнд оролцохыг дэмжих юм байна.
Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга хатагтай Өү Шиньчиань танилцуулж хэлэхдээ, цаашдын хэдэн жилд засгийн газар жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг удирдан эдийн засгийн нэмэгдлийн арга хэлбэрийг өөрчилж, боловсруулах худалдааг өөрчлөн шат ахиулах ажлыг түргэтгэж, олон улсын үйлчилгээний салбарт оролцохыг нааштай дэмжинэ. Үүний зэрэгцээ, засгийн газар татвар хураамжийн хөнгөлттэй бодлогоор, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн олон улсын өрсөлдөөнд оролцохыг урамшуулж, улсын санхүүгийн байгуулсан гадаад худалдааны хөгжлийн сангаас хөрөнгө мөнгөний туслалцаа олохыг дэмжинэ гэжээ.
Өнөө дунд жижиг аж ахуйн нэгжүүд нь Хятадын бүх аж ахуйн нэгжийн тооны 90 гаруй хувийг эзэлж байгаа боловч хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй, мэдээ мэдээлэл шуурхай биш байгаа зэрэг шалтгаанаар олон улсын өрсөлдөөнд оролцох хүчин чадал нь төдийлөн их биш байгаа юм байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|