• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-04 18:16:13    
Бүгд Найрамдах Зимбабве Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 390580 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 12 сая 890 мянга, хүн амын өсөлтийн хэмжээ 0,6% \2002 – 2015 оны дундаж төсөөлөл\. Нгер хүн ам нь нийт хүн амын 97,6 хувийг эзэлж байна. Түүний дотор голдуу Шаона үндэстэн \хүн амын 79 хувийг эзэлж байна.\, Эндбэйлай \хүн амын 17 хувийг эзэлж байна\ үнднстэн байна. Цагаан арьстан хүн амын 0,5 хувийг эзэлж, Азийн хүн бараг 0,41 хувийг эзэлж байна. Албаны хэл нь Англи хэл, Шаона хэл, Эндбэйлай хэл. Хүн амын 58 хувь нь Христосын шашин шүтэж, 40 хувь нь балар эртний шашин шүтэж, 1 хувь нь Лалын шашин шүтдэг.

     Нийслэл: Хараре, 2004 оны байдлаар нэг сая 440 мянган хүн амтай. 9 – 11-р сардаа 16 – 32 хэм халуун, 4 – 8-р сардаа 7 – 21 хэмтэй.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Роберт Габриел Мугабе, 1987 онд тушаалд орж, 1990 оны 3-р сар, 1996 оны 3-р сар, 2002 оны 3-р сард дахин сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 4-р сарын 18-ны өдөр. Баатарчуудын өдөр – 8-р сарын 11-ний өдөр. Эв санааны нэгдлийн өдөр – 12-р сарын 22-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн зүүн өмнөд хэсгийн далайд гарцгүй орон. Зүүн тийш Мозамбиктай, өмнөш Өмнөд Африктай, баруун болон баруун хойно тийш Ботсван, Замбитай тус тус хөршилж байна. Халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм 22 хэм. 10-р сардаа хамгийн халуун, 32 хэмд хүрдэг. 7-р сардаа хамгийн сэрүүн, 13 – 17 хэм байдаг.

     Манай тооллын 1100 оны үеэр төвд төвлөрсөн эрхэт улс байгуулав. 13-р зуунд Калүнгачууд \Хятад дуудлага\ Мөнөмөтапа \Хятад дуудлага\ вант улс байгуулж, 15-р зууны эхээр хөгжил цэцэглэлийн оргил үедээ хүрэв. 1890 онд Английн Өмнөд Африкийн компанийн колони болж, 1895 онд өмнөд Родосиа гэж нэрлэгдэв. 1923 онд Английн засгийн газар энэ нутгийг хүлээн авч, өөртөө засах статүс олгов. 1953 онд Англи нь өмнөд Родосиа, хойт Родосиа \өнөөгийн Замби\, Ниясалан \өнөөгийн Малавь\ -г нийлүүлж, Төв Африкийн Холбоо гэдгийг байгуулав. 1963 онд энэ холбоо нь задрав. 1964 онд өмнөд Родосиагийн цагаан арьстаны барууны хүчин засгийн газар байгуулсан бөгөөд 1965 оны 11-р сард тусгар тогтнолоо мэдэгдэв. 20-р зууны 60-аад онд Зимбабвеийн Африкийн ард түмний холбоо болон Зимбабьеийн Африк үндэстэний холбоо байгуулагдаж, цагаан арьстаны арьсаны үзлийн ноёрхолын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэв. 1979 онд Зимбабвеийн эвсэл бүлгүүд Английн даргалатайгаар Лондонд үндэсэн хууль тогтоох хурал хийв. 1980 оны 2-р сард парламентын сонгууль хийж, Мугабейн удирдсан Африк үндэстэний холбоо ялалт байгуулав. Мөн оны 4-р сарын 18-ны өдөр тусгар тогтнож, улсын нэрээ Бүгд Найрамдах Зимбабье Улс гэж тогтоов. \М. Цэцэн бэлэтгэв\