• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-04 20:41:15    
"Уянгийн тойрог" хорин гурав

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакциасаас бэлтгэн явуулдаг "Уянгийн тойрог" нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын үндэстний хөгжмийн зэмсэгийн нэг болох Рэвап дутарыг танилцуулхаар бэлэн болоод байна.

     Рэвап дутар бол Уйгар үндэстэн, Тажик үндэстэн болон Узбайк үндэстний ард түмний дур сонирхолтой чавхадаст хөгжим юм. Манай тоололын 14-р зуунд бүтээгдсэн рэвап дутар хөгжим одоогоос 600 гаруй жилийн түүхтэй болж байна. Тухайн үе Шинжянь нь хятадын эх газар болон гадаад орнуудын үндэстэнүүдтэй эдийн засаг соёлын талаар өргөн солилцлоготой байсанаар Уйгар үндэстний ард түмэн өөрсдийн уулын байсан ардын хөгжмийн зэвсгийн үндэс дээр, гаднах нутгуудын хөгжмийн зэвсгийн сайнтай талыг авч, шинэ хөгжмийн зэвсэгүүд үйлдэн бүтээсэн юм. Рэвап дутар бол даруй тэдгээрийн доторхи хамгийн төлөөлөх чанартай хөгжмийн зэвсэг болох бөгөөд одоод хүрч иртэл уламжлагдан хэрэглэгдсээр байна.

     Рэвап дутарыг модоор хийдэг. Түүний гадар дүрс нь маш онцгой. Дээр тал нь нарийхан урт цар, толгой нь мохигор, хамаг дор талд нь бөмбөгөн хэлбэрт оорын хайрцагтай.

     Рэвап дутар нь гурван цавхадас, таван цавхадас, зургаан цавхадас, долоон цавхадас, найман цавхадас, есөн цавхадастай зэрэг адил бус хэлбэрээр бүтээгдсэн байдаг.

     Рэвап дутарын хөг аялагуу яруу уянгалаг, өөрийн онцлогтой бөгөөд хөгжмийн утга санааг маш гоё илтгэж чадах юм. Олонхдоо рэвап дутараар гоцлон хөгжимдэж, найраг хөгжим болон хавсарган хөгжимдэхэд ч хэрэглэж байдаг. Рэвап дутараар сууж хөгжимдэх буюу зогсож байж хөгжимдэхэд ч гэсэн биеэ төв сайхан байлгаж, мөрөө тэгшхэн байлгах хэрэгтэй. Хөгжимчин нь рэвап дутараа цээжнийхээ өмнө хөндлөн барьж, царыг нь баруун тохойнхоо дунд нь байршуулан, зүүн гарынхаа эрхий хуруу болон ядам хурууныхаа дунд хэсэгт рэвап дутарын эшийг тогтоон, хуругаараа цавхадан хөг аялагууг нь тааруулан, баруун гарын хуруун дах цавхадас хэлтэсээр чавхадна. Энэ хөгжмийн зэвсэг нь маш уянгалаг сайхан эгшиг үүсгэж чаддаг байна.

     Рэвап дутарыг олон янзаар хийж бүтээнэ. Уйгар Тажик Узбайк гурван үндэстэн хэдийгээр бүгд Шинжянгийн Уйгарын Өөртөө Засах Районд амьдарч байгаа хэдий ч тэд нар рэвап дутарын төрөл зүйл, хийж үйлдэх талаар тодорхой зөрөөтөй төдийгүй уг хөгжмийн зэвсгийн нэрийн талаар ч зөрөөтөй байдаг. Тажик үндэстэн рэвап дутарыг " Рэвабу" гэж нэрлэнэ. Тэд энэ хөгжмийн зэвсгээ гүйлсэн модоор хийнэ. Уйгар үндэстний рэвап дутарын төрөл зүйл маш олон. Кашгаарын рэвап дутар, шинэ загварын рэвап дутар, Дулан рэвап дутар болон хоньчны рэвап дутар гэх зэрэг төрөлд хуваана. Кашгаар рэвап дутар нь Кашгаар хавьд дэлгэрсэн болохоор ийнхүү нэрлэжээ. Түүнээр хөгжимдсэн ая нь нам тогтуун, дуу нь нам дор, уянгалаг сайхан байдаг. Узбайк үндэстний рэвап дутар нь Кашгаарын рэвап дутартай гадар дүрс нь адилавтар ч дууны багтамж болон дуу нь ялгаатай. Ийм рэвап дутарын дуу нь нэлээд өндөр, тод, цууриалиг юм.

     Одоо хамтаар рэвап дутаарын ая сонсоё./Хүчит редакторлов/