• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-05 15:28:08    
Соёлын яамны орлогч сайд Жөү Хэпин " соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамтаар эдлэх төсөл"-ийн тухай ярив

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Соёлын яамны зохион байгуулан хэрэгжүүлж байгаа " соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамтаар эдлэх төсөл" нь хот хөдөөгийн өргөн олон оршин суугчдад соёлын баялаг агуулгатай мэдээ мэдээлэл хийгээд соёлын хэрэглээний зүйлүүдийг үнэ төлбөргүйгээр хүргэн өгч, түүний ач тусыг хүртэгч хүний тоо 100 саяас давсан байна. Энэ талын ажилд холбогдуулан Хятадын соёлын яамны орлогч сайд Жөү Хэпингээс ярилцлага авсан юм.

     Жөү хэпин энэ жил 57-тай. Таван жилийн өмнө тэрээртөрийн номын сангийн байнгын орлогч даргын тушаалд байсанаасаа Соёлын яамны орлогч сайд болсон юм. Тэр хэлэхдээ: " Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш, манай орны эдийн засаг нийгэм түргэн хөгжсөн боловч хот хөдөөгийн хооронд, дорнод нутаг болон баруун нутгийн хооронд тэнцүүргүй байдал оршиж, соёлын талаар ч адилхан асуудал оршиж байна. Хөдөө нутгийн ядуу районд, хөдөө тосгоны ийм олон нийтийн соёлын үйлчилгээний системийн байгуулалт хоцлогдож, соёлын ажилтай эдгээр байгууллагад олон нийтийн соёлын үйлчилгээ хангах хүч чадал нь нэлээд тааруухан байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах бэ? Гэсэн тухай бид ингэж бодсон юм. Даруй компьютрийн техник түгээмэлзэхийн хирээр, шилдэг соёлын эх баялагуудыг нэгтгэн, сүлжээгээр дамжин, эсгүүл төрөл бүрийн орчин үеийн хэвлэл мэдээлэлээр дамжуулан, анхан шатанд үйлчилгээ хангах нь маш сайн арга болох юм. Ийм аргаар соёлын байгууллагын үйлчилгээний чадавхыг дээшлүүлж, мөн олон түмний соёлын шаардлагыг ханган, соёлын амьдралыг нь баялагжуулан, эесэг нийгэм байгуулах үйл хэрэгт үнэн бодитой ажил хийж өгч болох юм гэж бодсон юм гэжээ.

     Төрийн номын санд ажиллаж байсан хугацаандаа Жөү Хэпин дижитал номын сан байгуулахыг идэвхтэй санаачилж, бүх Хятадын нийтийн номын сангийн эх баялагыг дижиталаар дамжуулан хамтаар эдлэн, нийгэм нийтэд үйлчлүүлэхийг хүсч байсан юм. Түүний хүчин чармайлтаар, Хятадын засгийн газар эцэст нэг тэрбум гаруй юаний хөрөнгө оруулж, Хятадын дижитал номын сан байгуулахаар шийдсэн байна. Соёлын яамны удирдах ажилд орсны дараа тэрээр нүдэн хараагаа олон нийтийн номын санд тавьсанаас гадна нэлээд дор өртөг гаргаж байгаад бүх Хятадын соёлын салбарын соёлын бүх мэдээ мэдээлэлийг нэгтгээд, чадах хирд бүх орон даяарт, ялангуяа хөдөө нутагт нэвтрүүлэн хэрэглүүлэхийг хүсч байлаа. 2002 онд эхлүүлсэн " Хятадын соёлын мэдээ мэдээлэлийн эх баялагыг хамтаар эдлэх төсөл" нь түүнд сайн сайхан аз тохиол олгосон юм.

     Жөү Хэпин хэлэхдээ: энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэнээр хот хөдөөгийн зөрөөг багасгаж, дижиталын хоосонг бөглөхөд ашигтай байгаа юм. Учир нь одоо компьютрийн сүлжээ маш их хөгжсөн боловч, түүний сүлжээ нь үндсэндээ хотод байгаа юм. Харин хөдөө нутагт компьютрийн сүлжээ маш цөөн байгаа учраас манай энэ төсөл нь хэрэг дээрээ тариачдад туслан компьютер хэрэглүүлж байгаад, эдгээр шилдэг соёлын эх баялагыг ойлгуулахаас гадна нэн олон хүнд компьютерийг ойлгуулж, хөдөө нутагт ч мэдээ мэдээлэлийн цаг үе хүрч ирэхэд тус дөхөм үзүүлэх юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/