• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 13th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-05 15:43:55    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд

(1979)


Хятадын Олон Улсын Радио

      3-р сарын 5-нд бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий эвлэлийн дөрөвдөх сонгуулийн 3-р хурал Бээжинд хуралдав. Хятадын биеийн тамир спортын ерөнхий эвлэлийн даргаар нь Чжүн ШиТүн сонгогдов. Хурлаар хөнгөн атлетик, сагсан бөмбөг зэрэг дан төрлийн спортын 29 нийгэмлэгийн удирдлагыг батлан зөвшөөрөв.

      3-р сарын 29-нд биеийн тамир спортын үндэсний хороо, боловсролын Яамнаас "бүх Хятадын сурагчдын биеийн тамир спортын уралдааны дүрэм" "багачууд хүүхдүүдийн сонирхогчдын биеийн тамирын сургуулийн дүрэм" "их дээд сургуулийн биеинй тамирын ажлын түр хэрэглэх тогтоол" "дунд бага сургуулийн биеийн тамирын ажлын түр хэрэглэх тогтоол"-ыг гаргасан байна.

     5-р сарын 15-нд биеийн тамир спортын үндэсний хороо, боловсролын Яам, эрүүл мэндийн Яам, коммунист залуучуудын эвлэлийн төв хорооноос ЯнЧжөү хотод бүх Хятадын сургуулиудын биеийн тамир спортын ажлын арга туршлага солилцох хурал хуралдуулав.

     6-р сарын 5-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос хөнгөн атлектик, усанд сэлэлт, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, хүндийн өргөлт, хурдан тэшилт зэрэг спортын төрлийн багачууд хүүхдүүдийн сонирхогчдын дасгал сургалтын заан сургах материал найруулан гаргасан байна.

     9-р сарын 8-нд Хятад улс Мексикад болсон оюутдын биеийн тамир спортын 10-р наадамд оролцож, Чжэнь Шяоша эмэгтэйчүүдийн 10 метрийн цамхагаас усанд харайлтын алтан медаль авсан байна. эн нь Хятадын тамирчин дэлхийн оюутдын наадмаас авсан анхны алтан медаль болно.

     9-р сарын 15-нд бүх Хятадын биеийн тамир спортын 4-р наадам Бээжинд болов. Энэ удаагийн наадамд 5 хүн 5 удаа дэлхийн рекорд амжилтыг эвдсэн байна.

     Шанхай хотоос гараа авч 16 муж, хот, өөртөө засах районаар дамжин, 30 мянган км, 70 гаруй өдөр аялаж, 500 мянган багачууд залуучууд оролцсон "шинэ урт замын аяны бамбар дамжуулах бухиа" 9-р сарын 15-нд бүх Хятадын биеийн тамир спортын 4-р наадам эхлэхэд талбайд орж ирсэн байна.

     10-р сарын 25-нд Олон улсын Олимпын хорооны гүйцэтгэх хороо Японы Нагояд хурал хийж, БНХАУ-ын Олон улсын хороон дохь хууль ёсны эрхийг сэргээхээр шийдсэн байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040