Намар цаг баруун ууланд голио жиргэхийг сонсон, сарны мөнгөн туяанд юй Чуань буюу эрдэнэ булгийн тунгалаг урсгалыг чагнан баясч, аль нэг хүний илүү гэрийг түрээслэн амьдарч, дөрвөлжин хашаан дунд цэнхэр тэнгэрийн мандалыг ширтэн суух нь юутай тааламжтай гэж Хятадын их зохиолч Юй Да Фу уянгаласан байдаг билээ.
Бээжинд тал нутгийнхаа онцлогийг хадгалаж, сүүтэй цайгаа самран, уртын дуугаа аялуулсаар явсан монголчууд нутгаа санан олон юм үгүйлдэг байжээ.түүний эрийн гурван наадам нь дэндүү их үгүйлэгдсэн бололтой.тэгсээр тэгсээр нэг л өдөр Бээжин дэхь төвийн үндэстний их сургуулийн оюутнууд ярилцах завсар, үгүй ер нь эрийн гурван наадмаа нийслэлд хийвэл ямар гэж зөвлөөд 1982 оны зун анхны наадмаа хийсэн түүхтэй.
Түүнээс хойш хавар намар ээлжлэн одсоор их хугацаа өнгөрчээ.Энэ жил Бээжингийн монголчуудын наадам 26 дахь жилдээ төвийн үндсэтний их сургуульд боллоо. Дэлхийн гийж, наран тунарсан Энэ тугалаг өдөр Бээжинд Амьдрач байгаа монголчууд наадмын сурагаар хөшид өвгөд хүүхэд нялхасгүй гоёлын хувцасаа өмсөн дөрвөн зүг найман зовхисаас хүрэлцэн ирсэн байлаа.
Наадам эхэлэхээс өмнө уянгат дуу эгшиглэж, уран хуур цууриатсан наадмын талбайд бүхэл шүүс орж ирлээ. Шүүс хөндөх ёлолыг төрийн шагналт дуучин лахасүрэн хөтөлж, ёрөөл хэллээ.
Тарган хонины шүүс зооглож, ерөөл сонсон согтууран суухад орчин үеийн нийслэл хотод байгаагаа мартан, тал нутагтаа харьсан юм шиг санагдна. Энэ үеэр бид Бээжингийн монголчуудын наадмыг анх саанаачилж зохион байгуулагчидын нэг Төвийн үндэстний их сургуулийн Профессор Энхсайн гуайтай уулзсан юм.
Энэ наадамд Хятадын ардын чөлөөлөх армийн хошууч генерал түмэн, төрийн шагналт дуучин лахагсүрэн, эстрадын од тэнгэр зэрэг алдар цуутнууд морилон саатсан байлаа.дуучин тэнгэр та бүхэний амгаланг айлтгаж байна.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн урлагийн тайзанд цог хиймроьтой явж байгаа, морин хуурч Бөхөөгөөр ахлуулсан "найман шарга" морин хуурын хамтлаг тайзнаа гарч ирэхэд театр дүүрэн үзэчид халуун алга ташин угтаж авлаа.
Гоёлын шар дээл өмссөн найман сайхан залуу мөр мөрөө налан сууж, хөгжмийнхээ удирдгал, өрнөл, оргилыг даган үл мэдэг найган хөдлөх нь морины нуруун дээр ташаалдан суусан тал нутгийн адуучин эрийг эрхгүй санагдуулах агаад, ахиад нэг харахад эзэн богд чингэс хааны найман шарга морь нь сэрүүн салхинд дэлээ намируулан давхиж яваа юм шиг харагдна.
|