• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-05 15:47:18    
Дохагийн наадмын сайн дурынхан Бээжингийн олимпид үйлчлэхийг хүсч байна

Хятадын Олон Улсын Радио

      Дохагийн Азийн наадам дуусаад хориад хоног өнгөрч байгаа боловч олон сайхан сэтгэгдэл хүмүүсийн санаанаас гарахгүй л байна. Тэмцээний талбайд хүч чадлаа сорисон тамирчнаас гадна сайн дурынхны бүрэн хангалтай үйлчилгээ нь хүмүүсийн анхаарлын төвт орж байсан юм. Тэд нар нь алтан шаргал өнгөтөй хувцас өмсч, тэмцээний талбай, хэвлэл мэдээллийн төв, буудал зэрэг олон газарт тамирчин, сэтгүүлч болон үзэгчдэд нааштай сайн үйлчилсэн юм. Бээжингийн гадаад хэлний хоёрдугаар дээд сургуулийн арав хэлээр сурч байгаа Жан Бө нь тэдний дундах нэг нь юм. Түүний сурсан мэргэжил арав хэл боловч англи хэлдээ ч маш сайн байдгаараа сайн дурынхнаар үйлчлэх явцад гадаадын маш олон сэтгүүлчдэд таалагдсан байна. Дохад сайн дурынхнаар ажилласан өдөр хоногуудыг тэрээр маш баяртай өнгөрүүлсөн, сайн дурынхныг сургалдтад хамруулж, боловсруулж байгаа зохион байгуулах комиссын арга барил нь ч түүнд маш гүн сэтгэгдэл өгсөн гэж Жан Бө сэтгүүлчид хэлж байсан юм. Тэр хэлэхдээ, зохион байгуулах комисс юуны өмнө бидныг өөртөө харж үүүлдэг. Бусад сайн дурынх нь яаж ажиллаж байвал бид түүнийг дууриаж тэр янзаар хүмүүст үйлчилдэг. Иймэрхүү амьдлаг уян сургалтын арга хэмжээ байсан нөхцөлд бид нүдээр харж, чихээр сонсон, чадахгүй мэдэхгүй зүйлээ тэр дор нь тэмдэглж авдаг. Ийгэснээр танил бус байсан шинэ хамт олонд маш түргэнээр нэгдэн орж, урам хөгжсөн байдалд ажилдаа ордог юм гэжээ.

     Арав хэл сурсан Жан Бөгийн хувьд Азийн наадам нь ч түүний Аравын оронд хийсэн анхны айлчлал юм. Дохагийн Азийн наадамд сайн дурынхнаар үйлчлэх явцад түүний Арав хэл нь илэрхий дээшилсэн байна. Энэ удаагийн өнгөрөлтөөр 2008 оны Бээжингийн олимпид үйлчлэх гараа болгох болно гэж Жан Бө хэлж байсан юм. Тэр хэлэхдээ, энэ удаагийн Азийн наадамд түүнтэй хамт ирсэн 10 хүн бүгд олимпийн наадамд үйлчлэхээр өргөдлөө өгсөн учраас эх орондоо буцсны дараа холбогдох ажиллагаад залгаагаар орж болзошгүй. Энэ удаагийн Дохагийн наадамд хуримтуулсан туршлагаа шинэ хүнд харамгүй уламжлуулах болно гэжээ.

     Шади Ал Хароф нь Иорданы иргэн юм. Энэ удаагийн Азийн наадамд тэр хэвлэл мэдээллийн газарт сайн дурынхнаар ажиллажээ. Тэр хэлэхдээ, их сургуулийн оюутан байх цагаас эхлээд, өргөн цар хэмжээтэй ажиллагаад сайн дурынхнаар ажилласаар ирсэн, сайн дурынхны ажлаар дамжиж, хүмүүст тусалж чадахаар барахгүй олон орны соёлтой танилцаж чаддаг. Өнөө тэр 2008 оны бээжингийн олимпид яаж сайн дурынхан болох тухай сүлжээгээс мэдээлэл авч байна гэжээ.