• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-08 17:55:00    
Эвсэг зохицонгуй нийгэм байгуулна

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрөн одсон 2006 онд Хятадын эдийн засаг үргэлжлэн түргэн хөгжиж, дотоодын үйлдвэрлэлий нийт бүтээгдэхүүн 10.7% хувиар өсөн нэмэгдсэн байна. 2006 оны амжилт зөвхөн эдийн засгаар зогсохгүй, засгийн газрын дэвшүүлсэн эвсэг зохицонгуй нийгэм байгуулах хүчин чармайлт зарим талаар амжилтад хүрч эхэлсэн байна.

      Энэ жил 30 настай Сүнь Жяньхуа бол дорнод нутгийн Шань Дүн мужийн иргэн юм. Сүүлийн найман жилийн турш тэрээр хот орж ажил хийж ирсэн байна. Хөдөө тосгоны илүүдэл хөдөлмөр хүчний хот орж ажил хийхийг дэмжих засгийн газрын бодлого ирэх тутас боловсронгуй болж сайжирахын хирээр түүний орлого бүр эхний үеийн хэдэн зуун юанаас өнөө хоёр мянга гаруй юаний орлоготой болж амьдрал нь ихээр сайжирсан байна. Гэвч тэрээр эрүүл мэндийн даатгал, өндөр насны даатгал зэрэг нийгэмийн хамгаалалын механизмд хамрагдаагүй тул энэ талаар сэтгэл дундуур байдаг.

      Эдийн засаг түргэн хөгжихийн зэрэгцээ нийгэмийн хамгаалалын механизм боловсронгуй болоогүй, газар нутаг хоорондын ялгаа зөрөө их болж байгаа зэрэг асуудал нь засгийн газрын анхаарлын төвд орсон байна. Нийгэмийн тэнцвэртэй хөгжлийг биелүүлэхийн төлөө эрх баригч ХКН хоёр жилийн өмнөөс социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах стратеги дэвшүүлсэн байна. Эвсэг зохицонгуй нийгэм гэдэг нь ард иргэдийн үндсэн эрх ашиг үнэнхүү хүндэтгэгдэн баталгаатай байх, хот хөдөөгийн оршин суугчдыг нийгэмийн хамгаалалын тогтолцоонд хамруулах, хот хөдөөгийн зөрөө ихсэж байгаа байдлыг алхам дараатай сайжруулах, нийтийн үйлчилгээний тогтолцоог нэн боловсронгуй болгох, нийт иргэдийн үзэл санаа ёс суртхуун, шинжлжх ухаан соёлын боловсролыг дээшлүүлж, экологийн орчин ахуйг ихээр сайжруулах зэрэг болно.

      ХКН-ын төв хорооны намын сургуулийн захирал профессор Е Жүчү хэлэхдээ, социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулахад нийгэмийн хамгаалалыг боловсронгуй болгон иргэдийн эрх ашгийг баталгаажуулах эдгээр агуулага нь хамгийн чухал байдаг. Өөрчилт шинэчлэлт хийж нээлтэй болгохыг хэрэгжүүлж ирсэн 20 гаруй жилийн турш, Хятад улс өндөр насны даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал зэргийг багтаасан нийгэмийн хамгаалалын дүрмийг алхам дараатай боловсронгуй болгож ирсэн байна. Гэвч Хятадын хүн ам олноос баталгаажуулах түвшин өндөр биш, хамрагдах цар хэмжээ өргөн биш зэрэг асуудалд тулгарч байна гэжээ.

     Тариачин Сүн Жяньхуагийн сэтгэл дундуур байдаг асуудал бол хот орж ажил хийж байгаа хөдөө тосгоны илүүдэл ажиллах хүчинд тулгарсан нийтлэг асуудал мөн. Өнөө Хятадын Хөдөлмөр нийгэмийн хамгаалалын салбар хот орж ажил хийж байгаа энэ бүлэг хүн ардын эрүүл мэнд, эмчилгээ, өндөр насны даатгал зэрэг асуудлыг зохицуулахаар ивэвхтэй судалгаа шинжилгээ хийж холбогдох шинэ бодлого боловсруулан тогтоосон байна. Энэ шинэ бодлогын дагуу, Сүнь Жяньхуатай адил хот орж ажил хийж байгаа тариачид ажиллаж байгаа байгууллагадаа эрүүл мэндийн болон өндөр нөсны даатгалд хамрагдах болно.

     Хот хөдөө, гаазар нутаг хоорондын хөгжил тэнцвэргүй байгаа асуудал нь ч социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулахад тулгам зохицуулах чухал асуудлын нэг болсон байна. Энэ асуудлыг зохицуулахын төлөө засгийн газар баруун бүсийн районд олгох санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлж, баруун бүс, зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин баазын өөрчлөлт, үндэстний цөөнхийн районы хөгжилд санхүү, бодлогын талын дэмжлэгээ эрчимжүүлэн нэмэгдүүлсэн байна.

     Үүнээс гэдна, Хятадын засгийн газар олон арга хэмжээ авч бусад салбарын байгуулалт жишээлээд хэлбэл, эрх зүйн хамгаалалтын байгуулалтыг эрчимжүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгон хүн ардын боловсролыг дээшлүллэх, нийтийн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэн хүрээлэн байгаа орчны хамгаалалтаа сайжруулах зэргийг боловсронгуй болгож байна. /Урангоо орчуулж бэлтгэв/