Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америк Тайваний эрх баригч Чэнь Шүйбяний Америкаар "дамжин өнгөрөх"-ийг зөвшөөрсөн явдалд Хятад улс маш их анхаарлаа хандуулж байгаа бөгөөд Америкийн талтай хатуу харилцаж байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкийн тал Чэнь Шүйбянийг Никарагуагийн шинэ ерөнхийлөгчийн тушаалд орох ёслолд оролцны дараа Америкаар "дамжин өнгөрөхийг" зөвшөөрхөөр шийдвэрлэсэн байна. Үүнд холбогдуулон Лю Жяньчао сэтгүүлчдийн асуултад хариулж хэлэхдээ, Америкийн талын Тайваний эрх баригчтай ямарваа хэлбэрийн албаны талын харилцаатай байхыг Хятад улс эрэс эсэргүүцэж байна. Энэ байр суурь бол тодорхой бөгөөд ямагтын юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Чэнь Шүйбянь Америкаар "дамжин өнгөрөх" гэж байгаагийн үнэнхүү зорилго нь Хятадыг хагалан бутаргаж, Хятад Америкийн харилцааг эвдэх гэсэнд оршино. Нэг Хятад улсын бодлогыг баримтлаж, Хятад Америкийн 3 хамтарсан албан мэдээ болон "Тайваний тусгаар тогтнохыг" эсэргүүцэх амлалтаа журамлан сахиж, Чэнь Шүйбяний ямарваа нэрээр, ямарваа шалтгаар Америкт очихыг зөвшөөрөхгүй байж, "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчинд яварваа буруу тохио өгхөө зогсож, бодитой үйл ажиллагаараа Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдал болон Хятад Америкийн харилцааны их талыг хамгаалхыг Америкийн талд Хятадын тал шаардаж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|