• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-09 11:08:24    
Гүй жөү мужийн бага хэмжээний зээл олгож, ядууг тэтгэх ажил амжилттай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бага хэмжээний зээл олгох гэдэг нь ядуу амьдралтай хүмүүст чиглэгдсэн зээлийн хэлбэр юм. Хятад улс 1993 оноос хэсэг районд бага хэмжээний зээл олгож, ядууг тэтгэх ажлын туршилт хийсэн. Гүй чжөү мужийн Пань сянь нь туршиллт хийсэн районы нэг нь юм.

     Хятадын баруун өмнөд нутагт оршдог Гүй чжөү мужийн Пань сянь нь 1998 оноос бага хэмжээний зээл олгож, ядууг тэтгэх туршилтын ажил хийжээ. 2003 оны эцэст бүх сяньд 260 сая юаний зээл олгосон байна. бүх сяний ядуу хүн ам 1998 онд 200 мянга байснаасаа одоо 100 мянга хүртлээ буурчээ.

     Пань сяний Хэй шэн ди тосгон нь бага хэмжээний зээл олгож, ядууг тэтгэж амжилт олсон үлгэр жишээ тосгон болно. Энэ тосгон өнгөрсөнд маш ядуу, тариачид зөвхөн тариа тарьж идэх хоолтой л байжээ. Уг тосгоны хариуцлагатан Ван гүөхуа хэлэхдээ, бага хэмжээний зээл олгосноор үхэр тэжээх мөнгөтэй боллоо. Үхэр тэжээж ядуу амьдралаас ангижрав. Бид 2001 оноос үхэр тэжээх цэг гаргасан. Тухайн үе зарим өрө үхэр тэжээх мөнгөгүй байлаа. Тосгоныхон хурал хийж, 24 өрхийг дайчлан, 150 мянга юаний зээл авч, үхэр тэжээлгэсэн. Үхэр тэжээхээс өмнө тосгоны хүн бүрийн жилийн орлого мянган юань л байсан. Өнөө 5 жилийн хөгжилтаар үхэр тэжээх 4 цэгтэй болж, хүмүүсийн жилийн орлого нь зөвхөн үхэр тэжээгээд 1800 орчимд хүрч байна гэжээ.

     Хү Вэньчжэн бол Хэй шэнди тосгоны үхэр хамгийн олоон тэжээж байгаа өрх болно. 2002 онд тэрээр 5000 юаний зээл авч, 3 үнээ тэжээжээ. Хэдхэн жилийн дотор тэднийх үхэр нь 15 хүртэл өсчээ. Өнөө тэрээр үхэр тэжээгээд жилдээ 8000 юаний орлоготой болж байна. Тэрээр хэлэхдээ, миний сууж байгаа байшин нэлээд хуучирсэн. Одоо шинэ байшин барихаар байна. улсаас олгож байгаа зээл нь тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд маш тустай байна гэжээ.

     2002 онд Пань сянь нь "Гүй чжөү мужийн бага хэмжээний зээл олгож, ядууг тэтгэх үлгэр жишээ сянь" болжээ. 2003 онд Пань сянь нь Гүй чжөү мужийн ганц төлөөлөгчийн хувиар Бээжинд болсон "олон улсын бага хэмжээний зээл олгож, ядууг тэтгэх эрдэм шинжилгээний бага хуралд " оролцжээ.