Хятадын эрэгтэй салааны анхны тасаг бол 1983 оны 2-р сарын 15-ны өдөр Хүнань мужийн Юаньлин шяний Хятад ангаах ухааны эмнэлгийн бйгуулсан эрэгтэй салааны тасаг болно. Энэ тасгийг тус эмнэлгийн эмч Лю Минхань эрэгтэйн үргүйдэлийн тухай хийсэн судалгааны үндэс дээрээ хөгжүүлсэн юм. Хожим нь энэ тасгийн үрийн шингэний чанар болон хэвийн бус байдлыг эмчлэх үр дүн цаашид дээшилэж, эрэгтэй үргүйдлинй дотрохь хамнийн бэрэхтэй үр харвалт хийхгүй хүнийг эмчлэх тэлээр ч шинэ ахицтай болж, эмчилгээ авсан хэмжээ нь 95 хувьд хүрсэн байна. Тухайн үед гадаадын ийм өвчнийг эмчлэн ангааж байсан хэмжээ 74 хувь байжээ.
Хятад, Европ ангаах ухааныг уялдуулсан хичээл сургалт явуулсан анхны ангаах ухааны дээд сургууль: Хятадын Хятад ангаах ухаан болон Европ ангаах ухааныг уялдуулсан хичээл сургалт явуулсан анхны ангаах ухааны дээд сургууль бол Сьчуань мужийн Лүжөүгийн ангаах ухааны дээд сургууль юм. Энэ сургууль нь 1985 оноос Хятад ангаах ухаан болон Европ ангаах ухааныг уялдуулсан мэргэжил бөйгуулсан байна.
Амны хөндийн ангаах ухааны анхны дээд сургууль: Хятадын амны хөндийн ангаах ухааны анхны дээд сургууль бол 1985 оны 9-р сард байгуулагдан ашилалтанд орсон Бээжингийн ангаах ухааны их сургуулийн Амны хөндийн ангаах ухааны дээд сургууль боно. 1991 оны байдлаар энэ дээд сургууль нь 6 жилийн дүрэмт үндэсэн анги, амны хөндийн ангаах ухааны судалгааны газар, амны хөндийн эмнэлэг, аспирантын хуваар сургууль, амны хөндийн засаж сэргээх тусгай анги, сувилагчийн сургууль зэрэгтэй байв.
Хиймэл эрхтэний анхны сургууль: Хятадын хиймэл эрхтэний шинлэх ухаан техникийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгсөн анхны сургууль 1983 оны 3-р сард Бээжингийн хиймэл эрхтэний үйлдвэрт байгуулагдсан байна. Энэ сургууль нь гурван жилийн дүрэмт сургууль бөгөөд голдуу хүний биеийн задлан шинжилгээ хийх бие махбодийн судлал, засварчны технологи зэрэг хичээл сурдаг.
Түвд ангаах ухааны өндөр зэргэллийн эмч бэлэтгэх анхны бааз: Хятадын Түвд ангаах ухааны өндөр зэргэллийн эмч бэлэтгэх анхны бааз бол 1985 оны 7-р сарын 20-ны өдөр албан ёсоор байгуулагдсан Түвдийн их сургуулийн Түвд ангаах ухааны салбар болно. Энэ салбар нь дөрвөн жилийн дүрэмтэй.
Монгол ангаах ухааны анхны дээ сургууль: Хятадын Монгол ангаах ухааны анхны дээ сургууль бол 1987 оны 5-р сард албан ёсоор байгуулагдсан Өвөр Монголын Монгол Ангаах Ухааны Дээд Сургууль юм. Энэ дээд сургулийг уулын Өвөр Монголын Үндэстэний Ангаах Уханы Дээд Сургуулийн үндэс дээр байгуулсан бөгөөд энэ сургууль нь Өвөр Монголын зүүн хэсгийн Жирим аймагийн төв Түнляо хотод байдаг. \М.Цэцэн бэлэтгэв\
|