Гэр бүлийн амьдрал ядуу бурайгаас болж насанд хүрээгүй хүүхдээрээ хүлсний ажил хийлгэж байгаа болон хэсэг аав ээжүүд мөн эрэгтэй хүүхэдийг чухалд үзнэн, охин хүүхдийг ойшоохгүй байх үзэл танилттай байгаа явдал бол өнөө дунд бага сургуулийн хүүхдүүд сургууль тасалж байгаагын гэр бүлийн талын гол шалтгаан мөн гэж боловсролын ажлын мэргэжилтнүүд үзэж байна.
2007 оны шинэ жил болохоос өмнөхөөн 12-р сарын 29-ний өдөр БХАТИХ-ын Байнгын хорооны өөрчлөлт оруулан тогтоосон насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах тухай хуулийнд, аав ээж бологсод насанд хүрээгүй хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хүндэтгэж, сурах насны насанд хүрээгүй хүүхдийг заавал хуулийн дагуу сургуульд оруулах хэрэгтэй бөгөөд заавал сургах боловсролыг эзэмшүүлэх ёстой, заавал сургах боловсрол хүртэж байгаа насанд хүрээгүй хүүхдийг сургууль тасалдуулж болохгүй гэж тодорхой тогтоосон байна.
Өнөө Хятад улсад 100 сая гаруй тариачин хот орж ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэд нарын үр хүүхэд хэдэн сая байна. 2006 онд нийтлэгдсэн "хот орж ажиллаж байгаа тариачдын асуудлыг зохицуулах тухай Төрийн зөвлөлийн санал"-д, хот орж ажиллаж байгаа тариачдын үр хүүхдийн эрх тэгшээр заавал сургах боловсрол хүртээхийг баталж, хот орж ажиллаж байгаа тариачдыг ажиллуулж байгаа газар нутгийн засгийн газар нь тэд нарын дагуулан явч байгаа хүүхдийн боловсрол хүртэх асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна.
Насанд хүрээгүй хүүхдийн боловсрол хүртэх эрхийг батлахын төлөө 2006 оноос эхлэн улсаас баруун бүсийн нутгийн хөдөө тосгоны заавал сургах боловсролын шатны бүх сурагчдын сургалын бүх төлбөрийг чөлөөлсөн бөгөөд ядуу айлын хүүхэдэд сурах бичиг үнэ төлбөргүй хангаж, дотуур байранд суух амьдралын зардал нөхвөр олгох болсон байна. 2007 онд энэ бодлогод Хятадын хөдөө тосгоны дунд бага сургуулийн 160 сая сурагч хамрагдаж, Хятадын хэмжээний дунд бага сургуулийн 200 сая сурагчын 80 хувийг эзлэх болно.
Үүний зэрэгцээ хууль тогтоолд мөн, шат бүрийн засгийн газар нь насанд хүрээгүй хүүхдийн боловсрол хүртэх эрхийг батлах ёстой бөгөөд гэр бүлийн санхүгийн хүндрэлтэй, хөгжлийн бэрхэшээлтэй, нүүдэл суудлын амьдралтай хүн амын дотрохь насанд хүрээгүй хүүхдийн заавал сургах боловсрол хүртэх эрхийг батлах арга хэмжээ авах ёстой гэж тогтоосон байна.
Сургууль тасалдсан насанд хүрээгүй хүүхдүүд нас бага бөгөөд сурсан мэдсэн юм байхгүй, нийгмийн амьдралд дэндүү эрт орсны дараа ажлаар хангагдаж чадахгүй учраас амьдралдаа хөл алдаж хууль зөрчин гэмт хэрэг хийхэд их амархан гэдгийг Хятадын хүүхэд залуучуудын судалгааны төвийн судалгааны дүн харуулсан байна.
Сургуульд сурч байгаа боловч муу зуршилтай хүүхдийн талаар Хятадын хуульд, сургууль болон аав ээж юм уу асрагч нь харилцан тусалж хүмүүжүүлэх ёстой, хүмүүлэх чадалгүй юм уу, хүмүүжүүлээд үр дүнд хүрэхгүй юм бол тусгай сургуульд оруулж үргэлжлэн боловсрол хүртээж болно гэж тогтоосон байна.
Хоригдож байгаа юм уу, ялаа эдлэж байгаа насанд хүрээгүй хүүхдийн боловсрол хүртэх эрхийг Хятадын хууль мөн баталгаажуулсан байна. Хоригдож байгаа юм уу, ялаа эдлэж байгаа насанд хүрээгүй хүүхэд заавал сургах боловсролоо дусаагүй байвал түүнд заавал сургах боловсрол эзэмшүүлэх ёстой. Суллагдсан насанд хүрээгүй хүүхдийн сургуульдаа дахин суух, сургууль дэвших, ажилаар хангагдахад гадуурхаж болохгүй гэж хуульд бас тодорхой тогтоосон байна.
|