Дэлхийн цахилгаан холбооны нийгэмлэгийн зохион байгуулсан 2006 оны дэлхийн цахилгаан холбооны үзэсгэлэн саяхан Хятадын Шянганы засаг захиргааны онцгой районд болсон байна. Дэлхийн хамгийн том цахилгаан холбооны техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болсны хувьд энэ удаа Дэлхийн цахилгаан холбооны үзэсгэлэн анх удаагаа Дэлхийн цахилгаан холбооны нийгэмлэгийн төв байр болох Шевцайрын Женевээс бусад хотод болсон байна. Үзэсгэлэнгийн талбай болон үзэсгэлэнд оролцсон бизнесмений тоогоор бүр түүхийн хамгийн өндөр тэмдэглэлийг үүдсэний зэрэгцээ Хятадын хамгийн сүүлийн үеийн холбооны техник, ялангуяа 3G-гийн хөдөлгөөнт холбооны техник зэрэг амжилтыг харуулсан байна.
Гар утас дэлхий даяар түгээмэлжиж эхэлэхийг дагалдан уламжлалт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ аажмаар хэрэглэгчидийн шаардалгыг хангаж чадахаа болисон байна. Хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэн баялаг агуулгатай болгож, өргөн олон хэрэглэгчидийн сүлжээнд холбогдох, кино үзэх, файлаа зохицуулах зэрэг шаардалгыг хангахын төлөө, дэлхийн олон орон бүгд гуравдугаар үеийн хөдөлгөөнт холбооны техникийг судлж эхэлсэн байна. Одоо дэлхий дээр гуравдах үеийн хөдөлгөөнт холбооны 3 зүйлийн стандартыг олон улсын цахилгаан холбоо туршин ажиллуулж, дараагийн үе шатны хөдөлгөөнт холбооны стандарт болгохоор баталсан байна. Эдгээр нь Европ тив болон Японы хамтран судлан бүтээсэн WCDMA, Америкийн судлан бүтээсэн CDMA2000 болон Хятад болон Германы хамтран судлан бүтээсэн TD-SCDMA болно.
2006 оны дэлхийн цахилгаан холбооны үзэсгэлэн дээр хятадын Да Тан цахилгаан хобооны техникийн корпурац TD-SCDMA техникийн хамгийн сүүлийн үеийн бүтээлээ дэлгэн үзүүлсэн байна. Үзэгч олон ч энд TD-SCDMA гар утсаар телвизийн программ үзэж болох дэдүйгүй үзэж болох телфон ашиглаж болох юм. Үүнээс гадна бас интернэтийн сүлжээнээс видио файлыг өндөр хурдтайгаар татан авч болох зэрэг онцлогтой. Тухайн талбайгаас үзвэл TD-SCDMA нь телвизийн нэвтрүүлэгийг цаг тухайд нь дамжуулж чадахаар барахгүй интернэтийн сүлжээнд өндөр хурдтайгаар холбогдож чадах юм байна. Да Тан корпурацын зөвлөлийн дарга ноён Жэн Цай Жи танилцуулж хэлэхдээ,
TD-SCDMA нь оюуны чадавхтай антенний техник, спектрийн ашиглалт, багтаамж, хуваарилалт зэрэг нь операторын эх баялаг тааруухан байгаа байдлыг намжааж, аж ахуйн нэгжийн тоо баримт дамжуулах ажлыг бүрэн хангаж чадах юм. Бидний зорилт бол хэрэглэгчдээ нэн сайн, хямд үнэтэй, агуулгаар баялаг холбооны үйлчилгээ хангах гэсэн болно. TD-SCDMA-ийн аж үйлдвэржилт Хятадад амжилттай болохыг дагалдан гуравдагч үе шатны хөдөлгөөнт холбооны техникийн дэлхий даяарт хөгжихийг ахиулах болно гэжээ.
Тэргүүний техникийн өргөнөөр ашиглавал сая түүний үнэ өртөгийг харуулж чаддаг. Энэ удаагийн дэлхийн цахилгаан холбооны үзэсгэлэн дээр гуравдагч үе шатны хөдөлгөөнт холбооны техникийг удалгүй хятадын хөдөлгөөнт холбооны бизнисмен зах зээлийн журмаар ашиглаж эхлэх гэж байгааг сурвалжлагч ойлгож мэдээллээ. Хятадын хөдөлгөөн холбооны хамгийн том бизнисмен болох Хятадын хөдөөлгөнт холбооны компаний ерөнхий захиралын орлогч Ли Юай танилцуулж хэлэхдээ, ирээдүйд хятадын хөдөөлгөнт холбооны хэрэглэгчид нэн олон, нэн сайн холбооны үйлчилгээтэй болох болно.
Гар утсыг олон зүйлд ашиглах болсноор гар утас нь хүмүүсийн амьдрал дунд нэн чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Биеийн тодорхойлт хийхэд гар утас ашиглаж болно. Электрон худалдаанд ч ашиглаж болно. Жишээлж хэлэхэд, гэнтийн аюул гарвал бид гар утсаар хэрэглэгчиддээ мэдэгдэж болно. Ингэж түүнийг гэнтийн ослоос хамгаалах багаж болгож болох гэх мэт олон зүйлд ашиглаж болно. Хөдөлгөөнт холбооны нэмүү өртөг олох үйлчилгээ нэмэгдэхийг дагалдан түүний ирээдүйн нөөц хүч ч маш их байна гэжээ.
Энэхүү зорилтоо биелүүлэхийн төлөө Хятадын хөдөлгөөнт холбооны ерөнхий компани сүлжээний байгуулалтаа эрчимжүүлж, холбооны чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ нэмэлт өртөгтөй үйлчилгээ хангадаг бизнесмэнтэй хамтран ажиллаж, хэрэглэгчидэд баялаг агуулгатай мэдээлэлийн үйлчилгээ хангах болно гэж тэрээр бас илэрхийлжээ.
Хятадын мэдээлэлийн үйлдвэрийн яамны сайд Ван Шүй Дүн үзэсгэлэнгийн хугацаанд сурвалжилагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, хойшидын 2 жилийн хугацаанд Хятад улс гуравдах үе шатны хөдөлгөөнт холбооны техникэд төрөл бүрийн туршилт хийж, холбооны сүлжээ байгуулж, 2008 оны Бээжингийн олимпи болох үеэр олон нийтэд гуравдах үе шатны хөдөлгөөнт холбоогоор хангах болно гэжээ. Хятадын Засгийн газар хөдөлгөөнт холбооны бизнесмэний зах зээлийн журмаар гуравдах үе шатны хөдөлгөөнт холбооны техникийн ямар төрлийн стандарт хэрэглэх талаар өөрөө сонголт хийхийг дэмжих болно гэж Ван Шүй Дүн бас илэрхийлсэн байна.
Хүмүүсийн анхааралын төвд ороод байгаа гуравдах үе шатны хөдөлгөөнт холбооны техникээс гадна Хятадын аж ахуйн нэгжүүд бас мэдээлэлийн холбооны салбар дахь бусад шинэ амжилтуудыг харуулсан байна. Үүний дотор IPTV гэдэг сүлжээний телвизийн программыг харуулсан байна. Энэ нь өндөр хурдтай сүлжээний кевлийн телвизийн сүлжээгээр хэрэглэгч олонд тооны системийн телвизийн нэвтрүүлэгийг багтаасан олон төрлийн үйлчилгээ хангах шинэ техникийг уламжилах болно. IPTV-гээр дамжин хэрэглэгчид гэртээ сууж компьютор, телвизороор телвизийн нэвтрүүлэг сонгон үзэж, өндөр хурдтай сүлжээнд холбогдох зэрэг чадавхтай болох юм.
Энэ удаагийн дэлхийн цахилгаан холбооны үзэсгэлэнд оролцсон Хятадын Жүн Шин холбооны компани бол олон улсын операторт IPTV-гийн иж бүрэн мэдээлэл хангаж, өндөр хурдтайгаар тоо баримт зохицуулах төсөл хангасан Хятадын анхны аж ахуйн нэгж болно. Уг компаний сүлжээний үйл хэрэг хариуцсан газрын орлогч захирал Хуан Да Бин хэлэхдээ, Жүн Шин холбооны компанийн IPTV-гийн салбар дахь судалгаа нь телвизийн хүрээнээс халиж гарсан байна.
Бид энэхүү салбарт зөвхөн телвизийн нэвтрүүлэг биш үг яриа, хянан удирдах, сүлжээний тоглоом, харилцаа холбооны үйлчилгээ зэрэг талаар бүр IPTV-тай уялдуулж чадсан байна. Бидний төсөл бол жинхэнэ мальтмедиагийн бүрэн ажил хэргийн зохицуулах төсөл болох юм гэжээ.
Бие даан цөм болсон техник судлан бүтээх гэсэн бол хятадын мэдээлэлийн аж ахуйн нэгжийн зорилт мөн. 2006 оны дэлхйин цахилгаан холбооны үзэсгэлэн дээр Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан Гүө хятадын мэдээлэлийн аж үйлдвэрийн бие даан шинийг бүтээх үйл хэргийг дэмжих эрч хүчээ Хятадын Засгийн газар үргэлжлэн эрчимжүүлэх болно.
Хятадын Засгийн газар цахилгаан холбооны шинэ үйлчилгээ болон зах зээлийг нээх хүчинээ эрчимжүүлж, аж ахуйн нэгжээр гол болгосон техникийн шинийг бүтээх систем байгуулж, боловсронгуй болгох явцаа түргэтгэж, бие даан шинийг бүтээх чадврыг нэмэгдүүлж, нэгдүгээр зэргэлэлийн холбооны бүтээгдэхүүн судлан үйлдвэрлэх бааз байгуулах болно. интеграл микро схем, программ хангамжийн цөм болсон аж ахуйг идэвхтэй хөгжүүлж, шинэ үеийн хөдөлгөөнт холбоо болон дараачын үе шатны интернэтийн сүлжээ, дижитал системийн телвизорыг хөгжүүлэх болно гэжээ.
Хятад улс гадаадад нээлтэй байхаа үргэлжлэн баримталж, олон оронтой мэдээлэл холбооны салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Дэлхийн олон орон, олон газрын аж ахуйн нэгж Хятадад ирэж хөрөнгө оруулж, үндсэн дамнасан компаниуд хятадын компанитай хамтран ажиллаж, техник, бүтээгдэхүүн судлан үйлдвэрлэхийг сайшаах болно гэж Ү Бан Гүө бас цохон тэмдэглэжээ.
|