• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-10 16:02:38    
Хятад Монгол хоёр орны улаан загалмайн нийгэмлэгийнхэн хамтарч ДОХ-оос сэргийлэх суртал ухуулгын ажиллагаа хийв

Хятадын Олон Улсын Радио

Сайхан дурынхан зорчигчдад үйлчилж байгаа нь

     2006 оны 12-р сарын 1-ний өдөр Хятад Монгол хоёр орны улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд хамтран, Хятад Монгол хоёр орны хил дэх Монгол улсын Замын Үүд хотод ДОХ-оос сэргийлэх суртал ухуулгын ажиллагаа зохион явуулж, ДОХ-оос сэргийлэх эгнээнд идэвхтэй оролцохыг хүмүүст уриалжээ. Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга ноён Ван Хайжин Хятадын талын улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудаа даргалан уг арга хэмжээнд оролцсон байна.

     1-ний үдээс өмнө, Замын Үүд хотын өргөн талбай болон олон улсын галт тэргэний тэрэг хүлээх өрөөнд Хятад Монгол хоёр орны улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд гудамжинд яваа хүмүүс болон зорчигчдад ухуулгын хуудас болон бэлгэвч тарааж өгсөн бөгөөд ДОХ-ын хор хөнөөл болон ДОХ-оос сэргийлэх мэдлэгийг тайлбарлаж өгчээ. Мөн өдрийн 15 цагт Монгол улсын сайн дурынхан монгол бүжиг тоглож, хлёр орны уран сайхны тоглолтын ажиллагааг эхлүүлсний дараа, Өвөр Монголын Багштйн Их Сургуулийн сайн дурынхан "Дэлхийг хайраар мялаая" гэсэн дуу дуулсан байна.

     "Иймэрхүү ажиллагаа зохион явуулж байгаа нь маш сайн юм. Сайн дурынхны танилцуулгаар дамжин, би ДОХ-оос сэргийлэх талын их олон мэдлэг эзэмшсэн байна" гэж тоглолт сонирхож байсан Монгол охин Сарантуяа сурвалжлагчид хэллээ.

     Сурвалжлагчийн мэдээлснээр, энэ нь Хятад Монгол хоёр орны хамран хийсэн ДОХ-оос сэргийлэх суртал ухуулгын гурав дахь ажиллагаа болох юм байна. 1-ний үдээс өмнө, Хятад Монгол хоёр орны улаан загалмайн нийгэмлэгийн холбогдох удирдагчид уулзалт хийж, Эрээн хотын улаан загалмайн нийгэмлэг болон Монгол улсын Дорнод аймгийн улаан загалмайн нийгэмлэг хоорондын найрамдлын гэрээнд гарын үсэг зуржээ. Жил болгонд нэг удаа харилцан айлчилж, байгалийн гамшиг гарсан юм уу хүнд ночтой өвчин эмгэг дэлгэрсэн тохиолдолд мэдээллийг цаг даруйд нь солилцож, нөхцөл боломжтой үед харилцан туслаж байхаар хоёр тал зөвшин тохиролсон байна. Үүний зэрэгцээ, хоёр тал бас улаан загалмайн нийгэмлэгийн хүрээнд хүүхэд залуучууд болон сайн дурынхны хооронд солилцоо хийж, Монгол улсын Дорнод аймагт хятад монгол анагаах ухаанаар гол болгосон эмнэлэг байгуулж ажллуулах зэрэг агуулга бүхий хамтын ажиллагааны арга хэмжээнүүд зохион явуулахаар тохиролцсон байжээ. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\