• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-10 17:17:31    
Хурхирах нь ч янз бүрийн өвчин үүсгэдэг

Хятадын Олон Улсын Радио

     Хүн насныхаа гуравны нэг хувийг унтаж өнгөрүүлдэг, гэтэл хүмүүсийн 2-3 хувь нь адил бус хэмжээгээр унтах нойртой холбогдсон өвчинд нэрвэгдсэн байдаг. Анагаахын судалгаанд тэмдэглэж буйгаар, хүмүүсийн 19% нь унтахдаа хурхирч, эдгээр хурхирдаг хүмүүсийн дотрох 4 хүний 1 нь унтаагаараа "Амьсгал нь гэнэт зогхийн тасалдах өвчин"-д нэрвэгдэж байгаа юм байна.

     Манай улсад "Амьсгал нь гэнэт зогхийн тасалдах өвчин"-тэй хүн наанадаж 40 сая байна, эдгээрийн дотор эрэгтэйчүүд, тарган, архи ууж тамхи татдаг, нойрны эм уудаг хүн дийлэнхийг эзэлж байна.

     Бишгүй олон хүмүүс хурхирахыг төдийлөн тоохгүй явж байна, цөөн бус хүмүүс бас толгой дэр нийлэнгүүтээ унтаж хурхираад байдаг хүнийг тав тухтай сайхан нойрсож байна хэмээн бахархан сууж байна, үнэндээ энэ бол буруу ойлголт юм.

     "Амьсгал нь гэнэт зогхийн тасалдах өвчин" бол зүрх уушиг толгой зэрэг хүний амин чухал эрхтэнтэй холбоотой өвчний ерөнхий шинж тэмдэг юм.

     Зүрх судасны системд холбогдох талаар:

     Цусний даралтыг өндөр болгож, зүрхний хэвийн байдлыг алдагдуулдаг, амьсгалын системийн талаар уушигны өвчинд нэрвэгдүүлж, амьсгалын замыг муудуулж, шөнө хүндээр амьсгаадуулдаг. Аянга шиг хурхирдаг хүмүүсийн дунд цусны даралт өндөр болсон нь 48%-ийг эзэлж, зүрх судасны өвчинд нэрвэгдсэн нь жирийн хүнийхээс 4.4 дахин байж, тархины шигдээст нэрвэгдсэн өвчтөний хэмжээ нь хурхирдаггүй хүмүүсийнхээс 3-10 дахин байгааг эм эмнэлгийн олон талын судалгааны дүн гэрчилж байна.

      Мэдрэлийн системд холбогдох талаар:

     Тархины шигдээс, тархинд цус харвах, насны эрхээр дүйнгэтэх, цээжлэх чадавх муудах, мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн хямрал юм уу этгээд зантай болох зэрэг нь бүгд л хурхирахтай холбоотой юм.

     Дотоод шүүрлийн системтэй холбогдох талаар:

     Таргалах, хүүхдийн бойжилтыг удаан болгох зэрэгт хүргэж болзошгүй юм.

     Санаандгүй хэрэгт тохиолдуулах тухай:

     Санаа сэтгэл төвлөрч чадахгүй, ямар нэг юм хийхэд хүч чадал хүрэлцэхгүй болох, ямагт гэмтэж бэртэх ч юм уу осол аваарт ороод байдаг болох.

     Ямар хүмүүс хурхирдаг өвчид амархан нэрвэгддэг вэ ?

     1. Тарган хүн

     2. Амьсгалын эрхтэний задлан хэвийн бус болсон

     3. Нялх хүүхдээс насанд хүрсэн хүн бүхэнд хурхирах тохиол гардаг боловч хөгшин хүмүүсийн 20% нь хурхирдаг бөгөөд хурхирдаг эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс олон байна.

     4. Урт хугацаанд тамхи татсан болон архи их уудаг хүмүүс

     Дотоод шүүрлийн өвчинтэй хүмүүс, жишээлбэл: Бамбай булчирхайн чадавх буурсан, мөч томрох өвчин, чихрийн шижин өвчин, өнчин тархины ажиллагаа муудах зэрэг болно.\Л.Буянтогтох орчуулав\