• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-10 17:24:17    
Та бидний найрамдал нөхөрлөл байнга батжин бэхжих болтугай

Хятадын Олон Улсын Радио

      Эрхэм анд нөхөд минь, та сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Юуны өмнө тандаа шинэ оны мэнд хүргэж байгааг хүлээн авна уу? Шинэ жил болохоос өмнө манай редакцинхан Монгол улсын Улаанбаатар хотын радио сонсогч Найрамдал клубын хамт олон, Монгол улсын Архангай аймгийн радио сонсогчдын клубын ахлагч Содномын Лувсанцэрэн болон түүний удирдсан хамт олон, монгол улсын Улаанбаатар хотын Юй цай хятад хэлний сургуулийн "Билэг төгс" сонсогчдын клубын хамт олон, Улаанбаатар хотын ахмад сонсогч Цэвгийн Догсом, Баян-Өлгий аймгийн залуу сонсогч Г. Гансүх болон олон сүлжээ хэрэглэгч нараасаа олон арвин захидал имайл, мэндчилгээ, утас, бэлэг дурсгалын зүйлийг авсан байна.

     Өнөөдрийн энэ дугаараас та сонсогч болон радиогийн найрамдалт харилцааг мэдрэх болно гэдэгт найдаж байна.

     Та нэгэн Монгол улсын нэгэн ахмад сонсогчийн бидэнд бичиж ирүүлсэн захидлыг уншина уу?
CRI Хятадын олон улсын радиогийн

     Монгол хэлний редакцийн хамт олон танаа:

     Эрхэм хүндэт анд нөхөдөө! Та бүхний маань ажил төрөл чинь амжилттай сайхан байна уу? Одоо хэдэн хонгийн дараагаар өвлийн сар эхлэх учир ажил үйлсдээ шамдан орж, өвлийн бэлтгэлээ ханган амжуулж байгаа биздээ. Мөн та бүхэний маань радио нэвтрүүлгийн уран бүтээл, ажил төрөл чинь өдрөөс өдөрт өндөр амжилт бүтээлээр өрнүүн амжилттай байгаад баяралж байна.

     Эрхэм хүндэт хайрт дүү нар минь өвгөн ах нь анх удаагаа та нартаа захиа бичиж, танай радиогоос зохион явуулсан мэдэлгийн уралдаанд байр эзэлж шагнал, CERTIFICATE явуулсан явдалд өвгөн ах нь маш их баярлаж мөн миний ах, дүү, хүүхэд цөм баярлан талархаж байгаа ба танай хамт олонд цогтой халуун баяр хүргэж байгааг хүлээн авна уу!

     Та нөхөдийн гэр бүлийнхэнд аз жаргалыг ерөөж:

     Өглөөний сайхантай уулзаж
     Өдөрийн олонтой учиран золгож
     Олон түмний од шиг гялалзаж
     Бүгдийн дунд бурхан мэт шүтэгдэж явахын өлзийтэй ерөөл дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу! Миний бие та нартайгаа байнга харилцаатай байх болно. Танай явуулж байгаа нэвтрүүлэг чинь их тааламжтай бөгөөд өргөн хүрээнд явагдаж байгаад баярлаж суудаг юм шүү!

     Миний бие Архангай аймгийн Клубын Сономын Лувсанцэрэн өвгөнтэй тогтмол холбоотой харьцаж байдаг юм шүү!

Хүндэтгэн ёсолсон
Цэвгийн Догсом
Улаанбаатар хот
2006.12.18