• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-10 17:30:22    
Өвөр Монголын Мони уулын хадны зураг

Хятадын Олон Улсын Радио

     Мони нуруу бол Өвөр Монгоын Өөртөө Засах Районы зүүнээс баруун тийш хэдэн зуун километр үргэлжилсэн уул нуруу юм. Мони нурууны уул хаданд үндэстний цөөнхийн урлагийн бүтээлийн нэг болох хадны зураг хадгалагдаж байна. Хадны зурагт хачин сонин зүс царайтай анчин, морьтой баатар эр, бүжиг бүжиглэж байгаа хүмүүс, бас зүйл зүйлийн араатан амьтан байдаг. Хадны зургийг олон харж сохнирхож ирсэн нутгийн хүн Баясгалан хадны зургийг анх харсан байдлаа сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ,

     Анх энэ олон хадны зургийг хараад маш гайхаш төрсөн, морь үхэр, хонь ямаа, нохой, бар ирвэс,үнэг чоно зэрэг амьтнаас гадна, бас зүйл зүйлийн ургамал, нар сар, хүний үзэл бодол, шүтээн бишрэл, үйлдвэрлэл амьдралыг харуулсан олон зураг байна гэжээ.

     Мони нурууны ар өвөр нь өмнө нь өргөн их тал газар Сяньби Гитан, Зөрчин зэрэг арван хэдэн умард нутгийн эртний үндэстний цөөнх оршин амьдарч байсан юм. Хадны зураг нь олон цаг үед энд оршин амьдарч байсан үндэстний ул мөрийг тэмдэглэн үлдээсэн байна. Хадны зураг байгаа газраар олон удаа хүрч байсан Өвөр Монголын радиогийн сурвалжлагя Өрнөл хэлэхдээ,

     Нар цухуйж байгаа юм уу нар жаргах үеийн гэрэл гэгээ энгийн үед тод харагддаггүй хадны зураг гайхам тод харагддаг гэжээ.

     Хадны зургийг бүр эрт илрүүлсэн хүн бол Хятадын эртний газар зүй судлаач Ли Даоюань юм. Гэвч түүнээс хойших хэд хэдэн зуунд өөр бусад хүн үүний тухай судалгаа шилжилгээ хийгээгүй тул Мони уулан дахь урлагийн энэ алтан сан хэдэн мянган жил нойрсов. Хорьдугаар зууны 30-аад оны үед Хятад Шведийн нэгдсэн шинжилгээний анги эндэхийн хадны зургийг илрүүлснээр урлагийн энэ алтан сан ертөнцийн хүмүүсийн нүднээ харагдах болжээ. Мөн хорьдугаар зууны 70-аад оны үед Өвөр Монголын археологчид Мони уулын хадны зурагт бүх талаар шинжилгээ хийж, хадны нэн олон зургийг илрүүлэн, хэдэн мянган ширхэг зургийг дарамлан буулган авч үзэсгэлэнд тавиаад дотоод гадаадын эрдэм шинжилгээний салбарыг донсолгосон билээ.

     Хятадын Хадны зургийн судалгааны төвийн тусгай урьсан эрдэм шинжилгээний ахлах ажилтан Болд гуай хэлэхдээ, Мони нурууны хадны зураг бол Хятадын хадны зурагт хосгүй зүйл мөн. Мони нурууны уул хаднаас 53 орчим мянган ширхэг хадны зураг илрүүлсэн байна. Тэр нь одон орноос газар зүй хүртэл бүх салбарыг хамарсан байна. Цаг хугацааны талаас хэлбэл бараг 10 мянган жилийн түүхтэй болж байна, эртний зарим шашин шүтлэг жишээлээд хэлбэл манай монгол үндэстний эртний бөөгийн шашин, түүний үүссэн газар зэргийг хадны зурагт харуулсан байна гэжээ.

      Болд гуай олон жил газар дээр нь судалгаа шинжилгээ хийж явахдаа олон үнэ цэнэтэй материал цуглуулсан байна. Түүний дарамлан буулгаж авсан нэг зураг нь нүд чих хамар амтай гэрэл цацарсан нарны зураг байна. Тэрээр хэлэхдээ, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь хүрэл зэвсгийн үеийн зураг юм байна. Нарны сахиулсан бол аръяабал , өрнөдийн арявалыг богдын сургаалиас харснаас үзвэл, тэр нь хоёр мянган жилийн түүхтэй болж байна. Гэтэл манай энэ аръяабалыг манай өвөг дээдэс таван мянган жилийн өмнө хадан дээр сийлж зурсан байна гэжээ.

      Болд гуай хэлэхдээ, Мони уулын хадны зураг тухайн үеийн нийгмийн бодит зүйл амьралын зан заншлыг тал талаас харуулсан байна. Зүйл бүрийн амьтны дүр, эртний анчин хүний ав хийж байгаа байдал, нүүдэлчин үндэстний хувцас өмсгөл, хоол хүнс, орон сууц , дайн байлдаан хийж байгаа, тахилга мөргөл үйлдэж байгаа, бүжиглэн цэнгэлдэж байгаа дүр төрх нь Өвөр Монголын тал нутагт адил бус цаг эринд амьдарч байсан үндэстний цөөнхийн үүсэл хөгжил,соёл иргэншлийг тод харуулсан байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/