• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-11 15:39:09    
Бүгд Найрамдах Камерун Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 475650 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: НҮБ-ын 2004 оны төсөөлснөөр 16 сая 300 мянга. Нийт бараг 200 гаруй үндэстэн ястантай, голдуу Фүрбэй \хятад дуудлага\ үндэстэн, Бамилэйк \хятад дуудлага\ үндэстэн, дэлхийн бүслүүрийн Бантү \хятад дуудлага\ үндэстэн \түүнд Фан үндэстэн болон Бэйти үндэстэн багтаж байна\, Бигэми \хятад дуудлага\ үндэстэн, баруун хойтын Бантү \түүнд Дүала үндэстэн багтаж байна\ үндэстэн зэрэг бий. Франц хэл болон Англи хэл бол албаны хэл. Бараг 200 гаруй үндэстэний хэлтэй боловч цөмөөрөө үсэг бичиг байхгүй. Өмнөд нутаг болон тэнгисийн эрэг дагуу нутагийхан Католик шашин болон Христосын шинэ шашин шүтэж \ нийт хүн амын 53 хувийг эзэлнэ\, дотор газар болон алс зайдуу нутгийхан бодисыг шүтэх шашин шүтэж \хүн амын 25 хувийг эзэлнэ\, Фүрбэй үндэстэн болон баруун хойт нутгийн хэсэг үндэстэн ястан нь лалын шашин шүтдэг \хүн амын бараг 22 хувийг эзэлнэ\.

     Нийслэл: Яунд, 2004 оны байдлаар нэг сая 435 мянга гаруй хүн амтай. Цаг агаар сэрүүн тааламжтай, хамгийн халуундаа 29 хэм, хамгийн сэрүүндээ 18 хэм.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Паул Бия, 1982 оны 11-р сарын 6-ны өдөр тушаалд орж, 1984 он, 1988 он, 1992 он, 1997 он, 2004 онд дахин сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 5-р сарын 20-ны өдөр. Тусгар тогтнолын өдөр – 1-р сарын 1-ний өдөр. Нэгдлийн өдөр – 10-р сарын 1-ний өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн төв баруун хэсэгт оршиж, баруун өмнө тйигээ Гвинкйн булан хүрч, баруун тйиш Нигертэй, зүүн хойно тийш Чадтай, зүүн тйиш Бүгд Найрамдах Төв Африк Улс, Бүгд Найрамдах Конго Улстай хийл нийлэж, өмнө тийшээ Габон, дэлхийн бүслүүрийн Гвинейтэй хөршилж байна. 360 км урт тэнгисийн эргийн шугамтай, баруун хэсгийн тэнгисийн эрэг болон өмнө биеийн нутаг нь дэлхийн бүслүүрийн борооны ойн цаг агаартай, хойт хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жилийн дундаж хэм 24 – 28 хэм.

     Манай тооллоос бараг 5000 жилийн өмнө энэ нутагд хүн төрөлхтөн ул мөрөө үлдээсэн байдаг. Манай тооллын 5-р зуунаас гаднын аймаг бүлэг ихээр нүүж ирсэн бөгөөд аймаг бүлгийн вант улс болон аймаг бүлгийн холбоо байгуулж байжээ. 1884 онд Германы "ивээгч орон" болов. Дэлхийн 1-р дайны хугацаанд зүүн хэсэг, баруун хэсгийг нь Франц, Англи тус тус эзлэв. 1922 онд Олон улсн холбоо нь Катеруны зүүн, баруун хэсгийг Франц, Англид тус тус өгч ноёрхуулав. Дэлхийн 2-р дайны дараа НҮБ нь Камеруны зүүн, баруун хэсгийг Франц, Англид "найдан хамааруулав". 1960 оны 1-р сарын 1-ний өдөр Францын мэдэлд байсан хэсэг нь НҮБ-ын тогтоолын дагуу тусгар тогтнож, Бүгд Найрамвах Камерун Улс байгуулав. 1961 оны 2-р сард Английн мэдэлд байсан хэсгийн хойт хэсэг болон өмнөд хэсэг нь тус тус бүх нийтийн санал асуулга хийж, хойт хэсэг нь 6-р сарын 1-ний өдөр Нигерид нэгдэж, өмнөд хэсэг нь 10-р сарын 1-ний өдөр Бүгд Найрамвах Камерун Улстай нэгдэж, Бүгд Найрамвах Холбооны Камерун Улс байгуулав. 1972 оны 5-р сарын 20-ны өдөр бүх нийтийн санал оруулалтоор шинэ үндэсэн хууль баталж, холбооны дүрмийг цуцалж, эрхийг төв төвлрүүлсэн Бүгд Найрамвах нэгдсэн Камерун Улс байгуулав. 1984 оны 1-р сард улсын нэрээ Бүгд Найрамвах Камерун Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\