• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-11 15:43:49    
Тянь жиний цайны газрууд

(2)


Хятадын Олон Улсын Радио

     Тянь жинь хот бол 600 гаруй жилийн түүхтэй хуучин хот мөн бөгөөд Хятадын чухал боомтын хот юм. Усан замын тээвэр их хөгжсөн нь Тянь жинь хотын "боомтын соёл"-ыг их хөгжүүлсэн байна.

     Бээжинд бол Мин улс Чин улсын үеэс үлдэгдэж ирсэн Хааны цэцэрлэгт хүрээлэн, улсын эрдэнэ гэж нэрлэгдсэн Бээжин ший зэрэг байна. Сү жөү, Хан жөүд бол үзэсгэлэнтэй сайхан уул ус болон нутгийн сайхан дууллууд байна. Тэгэвэл Тянь жиньд юу юу байдаг бол гэж сонирхоо биз? Энд түүхэн дурсгалт барилгууд, ардын урлаг гээд мөн олон зүйл бий. Жишээлбэл залуу зураач Я люгийн уран зураг, хүүхэлдэйн уран барималч Жан овогтны будагтай барималууд, Вэй овогтны цаасан шувуунууд гэхчлэн хол ойрдоо нэртэй зүйл их байдаг юм. Эдгээрийн дотроос аянчин жуулчдын сонирхолыг хамгийн их татаж, сэтгэлд нь хамгийн их хоногшдог нь Тянь жиний язгуур урлаг билээ. Үүнийхээ дотор шог яриа бол ойлгоход хялбар, агуулга баялаг югээмэр байдаг. Энд ирсэн хүмүүс шог яриа олж сонсож чадах төдийгүй Тянь жиний цайны газруудаас нутаг усны зан заншил соёл урлагийг сонирхож болох юм. Шог яриа хэлдэг уран бүтээлчид шог юүмэрлэг хэлбэрээр Тянь жиний түүх соёл, Тянь жиний өөрчлөлт хувьралт, Тянь жиний хүн ардын үлгэр түүхийг ярьж, хүмүүсийн алжиал чилээг тайлдаг байна. Энэ нь мөн нутгийн ямар ч сайн хөтөчийн танилцуулгаас илүү уран онцлог, өвөрмөц сайхан байдаг юм.

     Тянь жиньд гэж хэлэхэд, Хятадын шог ярианы нэрт мастери ноён Ма Сань лигийн амьд сэрүүн байхдаа шог яриа хэлдэг байсан Янь лэ цайны газар, өнө удаан түүхтэй болж байгаа Хятадын шийний театр, хуучин хотын дүүрэг дэх Хятадын язгуур урлагийн хүрээлэн, Хэ пин лү гудамжны Жинь же хэмээх газарт байрладаг Мин лю буюу нэрт хүмүүсийн цайны газар гэх зэргийн зоогийн газруудаар өдөр болгон язгуур урлагийн шилдэг сайхан тоглолтууд гаргаж байдаг. Нийгмийн дэвшил нь хүн ардын зугаа цэнгүүний арга хэлбэрүүдийг улам баяжуулж байгаа боловч уламжлалт мөртөө газар дээр нь биечлэн үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг сүлжээ, телевизийн аль ч орлож чадахгүй юм. Аянчин жуулчид язгуур урлаг сонирхоод элгээ хөштөл инээж, бие сэтгэлийн алжаал чилээгээ тайлахын зэрэгцээ Тянь жиний зан заншил, түүх соёлыг ойлгодог байна.