Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн "Уянгийн тойрог" нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын алдарт хөгжмийн зохиолч Лю Вэн цзинийг танилцууля.
Лю Вэнь цзинь бол Хятадын алдарт хөгжмийн зохиолч хүн, 1961 онд Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийг төгссөн юм. Төвийн Үндэстний Хөгжмийн Чуулгын дарга, уран сайханы ерөнхий удирдаач жич Хятадын Дуурь Бүжгийн Чуулганы дарга зэрэг тушаалд ажиллаж байсан юм. Одоо Хятадын Дуурь Бүжгэн Жүжгийн Чуулгын уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Лю Вэн цзинь бол Хятадын Хөгжмийн Зохиолчдын Нийгэмлэгийн гишүүн, Зохион Бүтээх Комиссын орлогч эрхлэгч, Хятадын Хөгжмийн Зохиолын Эрх Хамгаалах Нийгэмлэгийн байнгын гишүүн, Хятадын үндэстний оркестор хөгжмийн сурч судлах нийгэмлэгийн орлогч дарга мөн. 2001 онд Өмнөд Солонгосын Төв Их Сургуулийн Үндэстний Хөгжмийн Их Сургуульд зочин профессороор уригдан ажилласан юм.
Залуу зандан насандаа Лю Вэнь Цзинь сургуульдаа маш шилдэг амжилттай сурч, Төвийн Хөгжмийн Дээд Сургуулиас олгосон " шилдэг оюутны шагнал" хүртсэн юм. " Хэ Наний умард нутгийн туулис хөгжим" болон " Сан мэн сия хавцлын эрэгцүүлэл хөгжим" бол түүний сургуульд сурч байхдаа зохиож бүтээсэн анхны уран бүтээл нь болох юм. Энэ хоёр хөгжмийг хоёр утаст Эр хуу хуур болон төгөлдөр хуурыг гайхамшигтай сайхан хослуулан хөгжимдсэн уран бүтээл гэж мэргэжилтэд үнэлж байсан юм. " Хэ наны умард нутгийн туулис хөгжим" нь 1993 онд " хориод зууны Хятад хүний хөгжмийн содон"-оор үнэлэгдэж, 1999 онд, " Сан мэн сия хавцлын эрэгцүүлэл хөгжим" нь үндэстний баярын тавин жилийн ойн " Шинэ Хятад улсын уран сайханы уран бүтээл болон кино телевизийн урлагын бүтээл"-ын эмхэтгэлд сонгогдон орсон юм. 1982 оны 5-р сард, Эр хуу хуурын тодруулалт хөгжим " Урт Цагаан Хэрмийн тухай уран сэтгэмж" нь " Шанхайн хавар" нэрэмжит уран сайханы тоглолтод анх тоглоод амжилт бүтээсэн бөгөөд бүх Хятадын хөгжмийн уран бүтээлийн 3-р шалгаруулалтад нэгдүгээр шагнал хүртсэн юм. " Урт Цагаан Хэрмийн тухай уран сэтгэмж" гэсэн тодруулалт хөгжмийг олон жилийн турш адил бус хэлбэрээр бүх Хятадын олон муж, хот( Сянган, Аомэнь, Тайвань районыг оролцуулсан)д жич Европ, Америк, Ази тивийн арван хэдэн орон районд олон удаа тоглоод, халуун сайшаал хүлээж ирсэн юм.
Дөч гаруй жилийн турш, Лю Вэнь Цзинь өлөмж олон үндэстний хөгжим, дуу жич бсад сэдэвтэй хэдэн зуун бадаг уран бүтээл зохион бүтээсэн буюу өөрчлөн найруулсан юм. Үүнээс гадна тэрбээр бас бүжиг, бүжгэн жүжиг, кино, телевизийн олон ангит кинонд хөгжим хавсаргасан байна. Лю Вэнь цзинь бас " Хятадын хувьсгалын дуулал" гэсэн том хөгжимт бүжгэн туульсын аялгуу хөгжмийг зохиох ажилд оролцсон байна. Хөгжмийн этгээдийнх нь Лю Вэнь цзинийг " Лю Тиан хуагаас хойших хамгаас төлөөлөх чанартай хөгжмийн зохиолч" гэж үнэлж, Сянгангийн Төв хөгжмийн Чуулга 1989 онд тусгайлан " Лю Тиан хуагаас Лю Вэнь цзинь хүртлэх" сэдвээр концерт тоглуулсан юм.
Умард Америк тивийн Хятадын хөгжмийн судалгааны нийгэмлэгийнх нь, Лю Вэнь цзинийг " Хятадын эх хуурай дахь хүний сэтгэлийг хамгаас догдолуулах чадалтай" хөгжмийн зохиолч гэж үнэлж, залгаагаар өгүүлэл нийтлэн, түүний үндэстний хөгжмийн уран бүтээлүүдийг задлан шинжилж, тоймчлон өгүүлсэн юм.
Лю Вэнь цзинь урилгаар Европ, Америк, Азийн хэдэн арван орон жич манай орны Сянган, Аомэнь, Тайвань зэрэг газарт олон удаа айлчилсан юм. Сянган, Сингапур, Тайваны Төвийн Хөгжмийн чуулга, Хятадын Хөгжмийн Чуулга, Үндэстний Хөгжмийн Чуулгынхны өөрт нь зориулан хийсэн түүний өөрийнх нь уран бүтээлийн тусгай концертийг олон удаа удирдуулсан юм. Тэрбээр бас Япон, Өмнөд Солонгосын хөгжмийн зохиолчидтай хамтаар Азийн Хөгжмийн Чуулгыг үүсгэн байгуулсан байна.
Лю Вэнь цзинийг Соёлын Яам, гарамгай нэмэр хандивтай урлагчнаар үнэлэн шалгаруулж, Төрийн Зөвлөлөөс олгосон яруу алдрын хүндэт зуух бичиг болон Засгийн Газрын онцгой тэтгэлгэ мөнгний харамж авч байна.
Одоо та бүхэн "Урт Цагаан Хэрмийн тухай эрэгцүүлэл" гэсэн хөгжим сонсох болбуу./Хүчит редакторлов/
|