Өнөөдөр нийслэлд байгаа монголчуудад тоглолт гаргаж, сэтгэлийг нь баясгаж байгаа энэ хүмүүс бүгд Бээжинд байгаа монголчуудын нэг хэсэг нь байгаа юм. Энэ хүмүүсийн сонирхолтой сайхан тоглолтоос, дуу хөгжимийн аль алинаас нь ч тэдний сэтгэлийн цууриа сонсогдон байгаа юм.
Ялангуяа сүүлийн жилүүдэд Бээжинд ирж сууршиж байгаа залуучууд маань шинэ орчинд амьдралаа зөвхөн өөрийнхээ эрдэм авьяас эрдэм эр зоригдоо түшин байгуулж, ширүүн өрсөлдөөнтэй том хотод хөл дээрээ босч байгаа юм. өвөр монголын гурван залуугийн байгуулсан "жалам хар" хамтлаг "миний аав адуучин хүн" гэж дуулж байхад нь хөдөө хээр малаа хариулж яваа аав ээж минь санагдаж, айраг сүүний үнэр ханхалсан өргөө цагаан гэр минь гэгээн өдрөөр зүүдлэгдэх шиг болсон юм.
Энэ дууг сонсохдоо "Миний аав адуучин хүн, миний аав дуучин хүн" гэж бараг хүн болгон сэтгэлдээ дуулж байсан байхаа. Бээжингийн монголчууд энд чухам юу бодож сэтгэж, яамршуухан амьдрал өнгөрөөдөг тухай төвийн үндэстний орчуулах товчооны орчуулагч, зохиолч алтанбаганатай уулзаж ярилцлаа.
Энэ мэтээр монголчууд алтан хянганы сэжүүрээс алтай уулын хормойгоос Бээжинд түмэн уулыг даван мянган голыг гаталсаар хүрэлцэн ирж, нийслэлийн хулаан дулаан гэр бүлгийг өнөр өтгөн болгосор байгаа юм. Энэ жил төвийн үндэстний их сургуульд ирсэн Шинжааны ховогсайрын нутгийн залуу пүрэвжав тайзан гарч байна. Түүний барьсан харгай модон товшуураас алтай хайрханы мөнх нарсны үнэр ханхлан үнэртээд байгаа юм. Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай энэ залуу жангарын тууль хайлах гэж байна. Нийслэлчүүд цас ороосой гэж цангатлаа хүлээсэн юм. Жангарын дуунаар Цас орж магадгүй да.
Эрхэм сонсогчид оо, та бүхний шинэ жилд зориулсан тусгай нэвтрүүлэг өндөрлөх агшинд бид дуучин тэнгэрийн дуулсан " би монгол хүн" гэдэг дууг та бүхэнтэйгээ хуваалцах сан гэдэг бодол төрж байнаа.
Энэ л дуу энэ мөчид Бээжинд амьдрач байгаа монголчуудын сэтгэлийн цууриаг илэрхийлж чадах юм шиг санагдсан учраас тэр биз ээ. Радиогаа чагнан суугаа найрсаг хөршийн сонсогчид таны сонорт, Бээжингийн монголчуудын сэтгэлийн цууриаг энэ л дуу тээгээд нисэн хүрч байна.
|