• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-12 11:54:19    
Хятадын хүмүүс бие чийрэгжүүлэх арга барилаар шинэ жилийг угтаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын эдийн засаг дээд хурдаар хөгжиж, хүмүүсийн амьжиргааны төвшин тасралтгүй дээшлэхийн хэрээр, иргэд өөрийнхөө биеийн эрүүл мэндэд нэн их анхаарал тавих болсон байна. 2007 он эхлэх үеэр бие чийрэгжүүлэх арга барилаар шинэ жилээ угтах нь Хятадын хүмүүсийн тэргүүн сонголт болсон юм.

     Нийслэл Бээжинд, шинэ жилийн үеэр цас орсноос, гэрийн гадна биеийн дасгал хийх хүний тоо цөөрч, бие чийрэгжүүлэх төв болон биеийн тамир спортын ордонд хүмүүс дүүрэн байлаа. Бээжин хотын Чин Нио бие чийрэгжүүлэх төвийн захирал Чэнь хуаюй танилцуулж хэлэхдээ, шинэ жилийн амралт болохоос өмнө маш олон хүн захиалга өгч эхэлсэн юм, зарим нь бие чийрэгжүүлэх газар захиалж байна, зарим нь дасгалжуулагч захиалж байна, шинэ жилийн амралтын үеэр ирсэн хүн нь энгийн үеийнхээс 3 дахинаар илүү байсан юм гэжээ.

     Чин Нио бие чийрэгжүүлэх төвт, гүйлтийн машин, булчин чангаруулах машин зэрэг биеийн дасгах хийх бүх машныг нээн ажиллуулсан бөгөөд хүмүүс хөлс асхруулах явцад спортын баяслыг эдлэж байсан юм. Гүйлтийн машинд спорт хийж байгаа ноён Хуан сурвалжлагчид хэлэхдээ, сүүлийн үед аижл ихтэй, дарамт ч их байна. биеийн тамир спортын ажиллагаад оролцох нь ажлын дарамтыг намжааж чадна. Шинэ жилийн эхний өдөрт биеийн дасгал хийж байгаа нь биеийн эрүүл мэндийг нэн их анхаарах болсоныг харуулж байна. Энэ нь маш ач холбогдолтой явадл мөн гэж би үзэж байна гэжээ.

     Шинэ жилд, биеийн тамирын хөдөлгөөнд маш бага орж байсан хүмүүс ч бие чийрэгжүүлэх эгнээнд нэгдэн орж байлаа. Чин Нио бие чийрэгжүүлэх төвт жилийн хөглөлттөй карт авсан ноён лю хэлэхдээ, бидэнтай адилхан төрийн албан хаагчид энгийн үед спорт хийх чөлөө зав маш бага байдаг. Шинэ жилд шинэ байдалтай гэдгээр 2007 онд өөрийн биедээ бие чийрэгжүүлэх нэн олон боломжийг хангах болно гэжээ.

     Бээжинтай адилаар, Хятадын Тянжинь, Шанхай, Чиндо, Гуанжю, Ланжю зэрэг олон хотод нийт иргэдийн оролцсон бие чийрэгжүүлэх үйл ажиллагааг зохион явуулсан байна. Хятадын баруун хойт нутгийн ланжю хотод, 1-р сарын 1-ний өдөр аж ахуйн нэгж, сургууль, албан байгууллагын 10 мянган хүн хол зайн гүйлтэд оролцсон юм. Үүний дотор 76 настай буурал настан, 9 настай хүүхэд багтсан байна.