1 дүгээр сарын 11 бол Америк Гуантанамо шоронг байгуулсны 5 жилийн ойн өдөр. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-моон мөн өдөр Америк Кубын Гуантанамод байгуулсан террорист этгээд гэгчийг хорьж байгаа шоронгоо хаах ёстой хэмээн мэдэгдэв.
Бан Ки-моон Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 10 хоногийн турших анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэсэн юм. Тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннантай адилаар миний бие ч Гуантанамо шоронг хаах хэрэгтэй гэж үзэж байна, үүний зэрэгцээ Америкийн Ерөнхийлөгч Буш ч уг шоронг хаахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм гэжээ.
Мөн өдөр Америкийн Вашингтон, Нью-Йорк, Чикаго зэрэг олон хотуудад жагсаал болж, Гуантанамо шоронг хаахыгАмерикийн засгийн газарт уриалсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|