• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-12 16:37:38    
Вэнь Жя баогийн Филиппинд хийх айлчлал нь чухал ач холбогдолтой юм [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Филиппиний ерөнхийлөгч Глориа Макарагал Арроёгийн урилгаар Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 13-ны өдөр Филиппин орж, зүүн Азийн орнуудын удирдагчдын хурлуудад оролцох бөгөөд Филиппинд албан ёсны айлчлал хийнэ. Түүнд бараа болж айлчлах Хятадын ГХЯ-ны сайдын туслах Цүй Тянь кай хэлэхдээ, Вэнь Жя баогийн энэ удаагийн айлчлал нь Хятад болон АСЕАН-ны харилцаа, Хятад болон Филиппиний харилцаа, зүүн Азийн хамтын ажиллагааны хөгжилд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

     Далайн хар салхины нөлөөнөөс болж, өнгөрсөн жилийн 12-р сард Филиппиний Себуд хийхээр төлөвлөж байсан зүүн Азийн удирдагчдын хурлыг энэ жилийн 1-р сард хийхээр хойшлуулсан юм.

     АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын хурал нь 1997 оноос эхэлжээ. Энэ нь АСЕАН-ны 10 орон буюу Бруни, Индонези, Малайзи, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Лаос, Мьян Марын холбоо, Кампуч болон Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орны удирдагчдын хурал юм. Себуд болох АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын 10-р хурлаар 10+3-н хамтын ажиллагааны өнгөрснийг эргэн үзэж, ирээдүйгээ тодорхойлж, 10+3-н хамтын ажиллагааг шинэ нөхцөлд хэрхэн бэхжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Цүй Тянь кай ерөнхий сайд Вэн Жя баогийн энэ хурал дээр тодорхойлох асуудлын талаар танилцуулж хэлэхдээ, Хятадын тал энэ хурал дээр өнгөрсөн нэг жилийн 10+3-н хамтын ажиллагааг өндөр үнэлээд, шинэ нөхцөл дэх зүүн Азийн хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал зорилт дэвшүүлж, 10+3-н хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан, 10+3-н хамтын ажиллагааны ирээдүйн стратеги төлөвлөгөөг боловсруулж, 10+3-н зүүн Азийн хамтын ажиллагааг бэхжүүлж, зүүн Азийн холбоо байгуулах явцад гол сувгийн үүрэг гүйцэтгэх байр суурийг бэхжүүлэхийг онцлох болно гэжээ.

     Өнгөрсөн жил Хятад болон АСЕАН-ны яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиосон. Энэ үйл явдлыг тохиолдуулан хоёр тал 2006 оны 10-р сарын 31-нд Хятадын Гуан шигийн Нань нин хотод дээд хэмжээний хурал хуралдуулсан билээ. Энэхүү ойн хуралд Вэнь Жя бао болон АСЕАН-ны орнуудын удирдагчид оролцож, хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийн стратеги төлөвлөгөөг баталсан юм.

     2005 оны сүүлчээр, Малайзийн Куалалумпурт зүүн Азийн удирдагчдын дээд хэмжээний анхны хурал хуралдсан. АСЕАН-ны 10 орон, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, Шинэ Зеландын удирдагчид энэ хуралд оролцсон билээ. Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт нь зүүн Азийн хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжсөний үр дүн мөн. Энэ нь зүүн Азийн хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ боломж нээгдсэнийг харуулж байгаа юм. Цүй Тянь кай хэлэхдээ, энэхүү дээд хэмжээний уулзалт хурал нь гадагшаа хандсан, нээлттэй, багтаамжтай байхыг Хятадын тал дэмжих бөгөөд АСЕАН-ны голлох үүргийг сайшаана гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын тал эрчим хүчний аюулгүйн байдал болон уг дээд хэмжээний хурлын ирээдүйн хөгжил зэрэг асуудлаар талуудтай саналаа солилцож, зүүн Азийн дээд хэмжээний хурлыг зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэхэд дэмжих болно. Хятадын тал бас дээд хэмжээний хурал дээр эрчим хүч, шувууны ханиад, банк санхүү, боловсрол, гамшгийг бууруулах зэрэг хамтын ажиллагааны чухал салбаруудад зарчмын чанартай санал санаачилгууд дэвшүүлэх болно гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/